Станли Чарльз

Доктор Чарльз Станли бол өнөө үеийн хамгийн нэр нөлөө бүхий сүнслэг удирдагчдын нэг юм. Тэрээр АНУ-ын Жоржиа муж дахь Атланта хотын 15.000 гишүүн бүхий Анхны Баптист Чуулганы пастор бөгөөд Өмнөдийн Баптистуудын Холбооны ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн 'ИН ТАЧ' гэдэг радио, телевизийн нэвтрүүлгээрээ олон улсын хэмжээнд мянга мянган хүний танил болсон нэгэн бөгөөд 'Ухаалаг амьдрахуй', 'Миний хүч чадлын Эх сурвалж', 'Түүний дааман хаалгаар орогтун', 'Бурханы замаар амжилтад хүрэхүй', 'Бидний хангагдаагүй хэрэгцээ' зэрэг олон ном бичжээ. Тэрээр Ричмондын Их сургуульд бакалаврын зэрэг, Саутвестерн Теологийн сургуульд дивинити 'divinity' чиглэлээр бакалаврын зэрэг, Лутер Раис пастор бэлтгэх сургуульд магистр болон докторын зэрэг тус тус хамгаалсан байна.