Гюү Ким Сог

1939 онд Солонгосын Пусан хотод төрсөн. 1957 оны 4-р сард аврал аваад, Эзэнээс Эзэний чуулганд үйлчлэх тушаалыг мөн зэрэг авсан. 1967 оны 3-р сард Солонгосын Библи Баптист Теологийн сургуулийг төгссөнийхөө дараагаар 30 гаруй жилийн турш Сайн мэдээ тараах үйлчлэл хийж ирсэн бөгөөд 1983 оны 9-р сард Солонгосын Библи Баптист Чуулган нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдож, тэр жилийн 11 сард 'Чуулган ба цагдаагийн ерөнхий газрын хамтын нийгэмлэг'-т ерөнхий гишүүнээр элссэн. 1977-1992 он хүртэл Солонгосын Библи Баптист Теологийн сургуульд багшилж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Ган Co Баптист чуулган, Есүсийн хайр Баптист чуулган дахь үйлчлэлээ дуусгаад сүүлийн жилүүдэд Монголд ирж сайн мэдээ тараах үйлчлэлийг хариуцан ажиллаж байна.