Телгемайер Рейна

Рейна Телгемайер нь Нью-Йорк Таймсын №1 бестселлер, өөрийн бага насны түүхийг график зургаар өгүүлсэн “Инээмсэглэл” болон “Эгч дүүс” номын зохиогч төдийгүй комик зураачдын Оскарын шагналтай эн дүйцэх Эйснэр шагналыг гурвантаа хүртсэн. Мөн тэрбээр “Драм” номын зохиогч бөгөөд уг бүтээлээрээ Стонвалл шагналд нэр дэвшсэн бол Өсвөр үеийн номын сангийн нэгдсэн холбооны шилдэг 10 бүтээлийн нэгээр шалгарсан. Рейна өдгөө Сан Франциско хотноо амьдардаг. Түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.goRaina.com цахим хаягаар зочлоорой.