Р.Кови Стефен

(1932-2012) АНУ-ын Тайм сэтгүүлээс шалгаруулдаг Америкийн нөлөө бүхий 25 эрхмийн нэгээр шалгарсан Стефен Р.Кови нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн манлайлагч, гэр бүлийн эксперт, багш, байгууллагын зөвлөх хүн юм. Кови нь гэр бүл, байгууллагыг бэхжүүлэхийн тулд зарчимд суурилсан амьдрал, манлайллыг зааж сургахын төлөө өөрийн амьдралаа зориулсан зохиолч хүн юм. Тзрбээр Харвардын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, байгууллагын зан үйл болон бизнесийн удирдлагын профессороор ажиллаж байсан. Мөн Брегхим Янгийн их сургуулиас профессор цол хүртжээ.