Ричард Кох

Ричард Кох 80/20 зарчмын хэрэглээний тухай хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн юм. Тэр өмнө нь Boston Consulting Group-д менежерээр, Bain and Company хэмээх зөвлөх үйлчилгээний компанид партнераар тус тус ажиллаж байгаад, Жим Лауренс, Иайн Эванс нарын хамт L.E.K Consulting компанийг үүсгэн байгуулсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн амжилттай стратегийн зөвлөх компаниудын нэгд тооцогдож байжээ.

1990 онд Ричард менежментийн зөвлөх үйлчилгээний салбарыг орхиж, хөрөнгө оруулалтын салбарт хөл тавьсан. Энэ үед тэр Filofax, Plymouth Gin, Great Little Trading Company, Betfair зэрэг компанид хөрөнгө оруулалт хийсэн нь амжилттай болж, улмаар Их Британийн The Sunday Times сонины газраас жил бүр гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад бичигдэх болжээ.