Пүрэв Түдэвийн

Ховд аймгийн Дарви сумын уугуул. 1969, 1979 онд АУДуС, АУДС-ийг төгссөн. Хүний их эмч. 1980, 1984, 1991 онууд мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд дотоод, гадаад хамрагдсан. 1992 онд Монгол Уламжлалт Анагаах Ухааны эмч, зурхайчийн дамжааг дүүргэсэн. 1969-1970, 1979-1982 онуудад Говь-Алтай аймгийн АУДуС-д багш, 1982-1991 онд Ховд аймагт мэс засалч, 1993 оноос хойш Польш, ОХУ-д ажилласан. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр тус тус клиникийн профессорын зэрэг хамгаалсан. Дээрхи хугацаанд 31500 гаруй хүнийг мэс засал, орчин үеийн ба монгол эм, хануур төөнүүр, домоор эмчилжээ. Мөн эрүүл мэнд, ёс суртахуун, зурхайн сэдэвтэй 20 гаруй сурталчилгааны материал, 'Зүрхний өвчин түүнээс сэргийлье', 'Тэнгэрлэг заяаны ундарга', 'Оюуны чадамж жаргалын нөөц' I,II, 'Амьдрах увдисын толь', 'Эрүүл байх гайхамшиг' I,II,III, 'Элдэв өвчнийг анагаах арга зүй' I,II боть, 'Эмэгтэйчүүдийн болон түгээмэл өвчнийг анагаах арга зүй', 'Монголын уламжлалт анагаах ухаан', 'Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах', 'Бэлгийн замын халдварт өвчнийг анагаахуй' зэрэг номыг олны хүртээл болгосон. Эмнэлгийн тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 'Гавьяат эмч' цол хүртсэн.