Кю И Мин
Сөүлийн их сургуулийн докторантур, Сэтгэл судлалын тэнхимийн эмчилгээний сэтгэл судлаачийн мэргэжилтэй, Магистр болон Докторын зэргийг дүүргэсэн. Агаарын цэргийн ангид цэрэг офирцеруудыг шалгах сэтгэл судлалын шинжилгээг хариуцсан офицерийн алба хашиж хожим Сөүлийн их сургуулийн оюутны амьдралыг судлах шинжилгээний төвд зөвлөхөөр ажиллаж байсан. Жусон их сургууль, Анагаахын коллеж сэтгэл судлалын багш, одоо Ажү их сургуулийн сэтгэл судлалын багш болон оюутнуудад зөвөлгөө өгөх төвийн даргаар ажиллаж байна. Ажү их сургуулийн дэргэдэх Ажү сэтгэлзүйн зөвөлгөө өгөх төвийн зөвлөхөөр ажиллаж, 2001 онд хамгийн анх Ажү их сургуулийн шилдэг багшийн шагналыг хүртэж байсан. 2005 оны сүүлээр хэвлэгдсэн «Удирдан чиглүүлдэг хүн 1 хувиар өөр байдаг» ном нь 2006 оны шилдэг борлуулалттай номоор шалгарсан. Энэхүү ном болон «Нэг хувийг л өөрчилбөл амьдрал дээшилнэ», «Миний хүсэл мөрөөдөл болон аз жаргал 10 дахь дээрээ шийдэгдэх болно», «Бодлоо өөрчилбөл суралцана гэдэг баяр хөөр болно» гэх мэт номууд нь Япон, Хятад, Тайвань, Тайланд зэрэг хэл дээр хэвлэгдэн олны ярианы сэдэв болж байсан. Мөн «Эерэг сэтгэл судлал», «Бодлоо өөрчилбөл бүх зүйл өөрчлөгдөнө» «Орчин амьдралд зохицох болон сэтгэлзүйн эрүүл мэнд», «Сэтгэлзүйн саатлыг таних үйл хөдлөл» зэрэг бүтээлээ гаргасан.