Уранбилэг Доржгочоогийн

МУИС-ийг эрх зүйч, Япон улсын 'Кокүшё' хэлний мэргэжлийн сургуулийг Япон хэлний орчуулагч, 'Сүндай' мэргэжлийн сургуулийг Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгссөн. 'Обирин' их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд Япон улсад 'Чингис хааны дайтахуйн урлаг буюу орчин үеийн байгууллагын менежментийн бодлого' хэмээх анхны бүтээлээ япон хэлээр гаргасан. 2012 онд 'Хүчирхэг удирдагч байх ухаан' номоо олны хүртээл болгосон. 'Зүрхэнд дуссан нулимс' зохиол нь зохиогчийн анхны тууж юм.