Болдхуяг Дорж-Юндэнгийн

Улаанбаатар хотод төрсөн. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын уугуул. Улаанбаатарын Их Сургуулийг археологич мэргэжлээр төгсөж, тус сургуульд магистр, Өвөр Монголын Их Сургуульд эрдмийн зэрэг (Ph.D) хамгаалсан. Одоо Хятадын Олон Улсын Радиод ажиллаж байна. До.Болдхуяг 'Миний жаахан Амбуунаа', 'Чинад нууцхан сэтгэл', 'Эсэруагийн охины хоолойн чимэг', 'Хундага сарны онгод', 'Мянган оны хойно', 'Мянган наст шүлэг', 'Дурсгалын дэвтэр' зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлсэн. 2000 онд оюутан залуусын хайрын 'Бүжинлхам', 2001 онд Данзанравжаагийн 'Мөнгөн цом', 2002 онд хайрын 'Цагаан-Уул', 2003 онд 'Алтан үзэг', 2006 онд Монгол туургатны 'Уянгын дөл', 2011 онд Болор цом наадамд түрүүлж цомын эзэн болсон. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, 'Шинэ мянган' утга зохиолын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн.