Боздаг Мухаммед

Мухаммед Боздаг нь 1967 онд Туркийн Трабзон мужийн Акчабат хотод төрсөн. Кастамону мужийн Инэболу лицейг 'Тэргүүний сурагч' зэрэглэлтэй төгссөн. 1990 онд Ойрх Дорнодын Техникийн Их Сургуулийн Захиргааны Удирдлагын ангийг 'Хүндэт диплом'-той дүүргэсэн. 1992 ондТуркийн Ундэсний Их Хуралд ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тус газар хууль боловсруулах мэргэжилтнээр ажиллаж байна. 'ТУИХ-ын үр өгөөж' сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр АНУ, Герман, Босни- Герцеговин ба Харват зэрэг упсуудад олон төрлийн судалгааны ажилд биечлэн оролцож байсан. Лицейд суралцаж байхдаа 'Орчуулагч хүүхэд' сэтгүүлийн идэвхтэн байсан бөгаад тэр цагаас хойш олон төрлийн сэтгүүлд түүний бүтээлүүд хэвлэгдсэн. Мөн нийтлэл нь хэвлэгдэж байсан. Богино долгионы радиогоор 'Бодлын инженер', 'Ур чадвар', 'Зайн эмчилгээ', 'Зөв ёс суртахуун', 'Хувь хүний дотоод өөрчлөлт', 'Хүсэл мөрөөдлийн нууц'зэрэг нэвтрүүлэг бэлтгэн хөтөлдөг байсан. Тэрбээр 'Упс орнуудын соёлын талаар судалгаа ба найрамдал' санг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд 1999-2001 онд энэхүү сангийн захирлаар ажиллаж байжээ. 1995-2002 онуудад 'Түргэн ба чанартай сурах', 'Уран илтгэх арга' зэрэг семинар, 'Амжилтад хурэх арга замууд', 'Сэтгэлийн дарамтаас гарах' зэрэг номууд нь хамгийн их худалдагдсан номоор шалгарч, эрэлт хэрэгцээтэй байжээ. Амжилтад хүрэх арга замын тухай өөрийн аргачлалыг төрөл бүрийн сэтгүүл, радиогийн шууд ярилцлагаар дамжуулан тайлбарлаж байгаа билээ. Үүнээс гадна зохиолч маань өөрийн хийсэн ажил, бүтээлээ өөрийнхөө вэб сайтаар (http''www.ruhsalzeka.com) бусдад хүргэсээр байна.