Цэдэвдорж Гэмпэлийн

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч Гэмпэлийн Цэдэвдорж нь 'Зөн совингийн цагаан хун', 'Равжаа хутагтын аман хууч, домог яриа' (Л.Одончимэдийн хамт), 'Домогт хулгууд-Догшин хутагтын уяачид', 'Д.Равжаа судлал' I, II дэвтэр, 'Гэгээрэл дагуулсан хутагт' I,II номуудыг бүтээжээ. Яруу найргийн 'Зүүдний цэцэглиг', 'Салхин галбирт хүлэг морьд', 'Гунигийн улиан', өгүүллэг үргэлжилсэн үгийн 'Янзаган зүс', 'Хорин цагаан чулуу', 'Морин Гэндэн', хүүхдийн 'Одны маамуутай тоглоно' зэрэг эссэ, баримтат уран сайхны гуч гаруй номыг туурвижээ.