Соб Шим И

Эдийн засгийн ухааны доктор, одоо БНСУ-ын Мёнжи их сургуулийн профессор, БНСУ болон Монгол улсын хамтын ажиллагааны форумын дэд ерөнхийлөгч бөгөөд БНСУ-ын монгол судлалын холбооны зөвлөх, Олон улсын монгол судлалын холбооны зөвлөхөөр ажилладаг. БНСУ-ын Зүүн хойд азийн эдийн засаг судлалын холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын нөөц, эдийн засгийн холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын худалдааны даатгалын холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан. Монголд 'Этүтэн' дээд сургуулийн имиратус профессор, Монгол улсын их сургуулийн хүндэт профессор, 'Шим И Соб Боловсролын сан'-гийн ерөнхийлөгч, 'Пейж-Эдү' ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна. Гол бүтээл нь 'Монголд ажлын байр бий болгох буюу орлогыг өсгөх стратеги' (2007), МУИС-ийн 70 жилийн ойд зориулсан дэлхийн монгол судлаачийн бүтээлийн эмхэтгэл', 'МУИС-ийн хүндэт профессор Шим И Собын докторын судалгааны бүтээлийн эмхэтгэл' монгол хэл дээр, 'Монгол судлалтай холбоотой БНСУ-д хийгдсэн судалгааны ном зүй 1951-2013' зэрэг юм. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 'Lessons from Korea to Mongolia: Comparative Economic Development Context' (MONGOLICA, 1996), 'Монголын эдийн засгийн хөгжлийг саатуулж буй шалтгааны тухай судалгаа' (БНСУ, 1998), 'Mongolian Livelihood and History of Economics: Tradition and Reform' (Institute of Commerce and Business, 2006), 'Хууль бус ажилчдын мөнгөн гуйвуулгын асуудлууд' (Монгол судлал, 2008) зэрэг болно. Тэрээр одоо ч монголын эдийн засаг ба БНСУ, Монголын улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаатай холбоотой бүтээл туурвих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, олон нийтийн байгууллагын ажлыг идэвхтэй хийж байна.