Ганхуяг Д

Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг 1984 онд төгссөн. Олон улсын эдийн засагч. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой. 1984 оноос Гадаад явдлын яамны төв аппарат, хилийн чанад дахь манай улсын дипломатын төлөөлөгчийн газарт (Монгол улсаас БНХАУ болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамдад) дипломат ажилтан, 1996-2000 онд Олон улсын байгууллагын газрын захирал, 2005-2008 онд Европын газрын орлогч захирал зэрэг ажил хашиж байсан. 2008 оноос Консулийн газрын захирлаар ажиллаж байна.