Өнөржаргал Ц

Ц.Өнөржаргал нь хөгжлийн стратеги, төсөл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг. Төрийн байгууллагын гүйцэтгэл, компанийн засаглал, худалдан авах ажиллагаа, манлайлал, өрсөлдөх чадвар зэрэг чиглэлүүдээр АНУ, БНСУ, БНХАУ, Макаод мэргэжил дээшлүүлсэн. Удирдлагын академийн ахлах багш, Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Тэрбээр Монгол улсын төслийн удирдлагын тогтолцоог шинэчлэх чиглэлээр идэвхтэй судалгаа шинжилгээ хийж байна. Тус чиглэлээр 2013 онд засгийн газарт санал, зөвлөмж оруулснаар үндэсний чуулган зохион байгуулж Монгол улс төслийн удирдлагын үндэсний стандарт мөрдөхөөр болсон. 2008 оноос менежментийн сэтгэлгээний шинэ хандлага болох бодит чадвар, чадамжийн үндэсний судалгааг амжилттай гүйцэтгэсэн. Монгол улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлэх Эрдэнэтийн 100 000 тонн гангийн үйлдвэрийн төслийн багийг удирдаж эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж амжилттай батлуулсан. Нийт 100 орчим төслийн үйл ажиллагааг чиглүүлж, туршлага, сургамж хуримтлуулсан. Ерөнхий сайдын ажлын алба, Хөгжлийн банк, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, зэрэг байгууллагуудаас гадна УБТЗ, Багануур, Бодь, Нью Прогресс, ТЕСО, Очир Ундраа, Макс, Үндэсний бутээн байгуулалтын корпораци зэрэг бизнесийн 50 орчим байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Түүний хөдөлмөрийг төрөөс үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Аялал Жуулчлалын тэргүүний ажилтан, Ерөнхий сайдын талархлын бичиг, дурсамж талархал, Нийслэлийн хүндэт иргэн болон тэргүүний залуу медалиуд, шилдэг залуу судлаач өргөмжлөл зэргээр шагнаж байсан. 2015 оны шилдэг 9 залуугийн нэгээр шалгарсан.