Цэдэнсонин Сэнгэпүрэвийн

1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984-1990 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн 2 дугаар дунд сургуульд суралцаж байгаад 1990-1994 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн анхны Зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай 86 дугаар сургуулийн Монгол зураг, уран зургийн ангийг тус тус суралцаж төгссөн. 1994-1999 онд УБИС-ийн Техник урлалын ангийг 'Технологийн багш' мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж 2000-2009 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийг хөнгөн хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр, Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч техникийн ухааны магистр цолтой төгссөн. 2002-2003 онд 'Монстил' ХХК-ын загвар зохион бүтээгч инженерээр, 1999-2004 онд 'Арвижих-Эх хоршоон'-д загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Мөн 2011 онд Герман дизайнерын санаачлагаар Юнескогийн өвд 'Монгол зээгт наамал'-ыг бүртгүүлэх 'Няоми төсөл'-д загвар зохион бүтээгчээр ажилласан. 2012 оноос 'Сонио шигтгээ' ХХК-д захирлаар ажиллаж байна.