Цэрэнбат Минжүүрийн

2003 онд ЭМШУИС-ийг хүний их эмч, 2004 онд ЭМШУИС-ийн МДИнститутыг эмгэг судлаач, шинжээч эмч, 2005 онд 'Микросателлитын vWA локусын судалгаа' сэдвээр АУ-ны магистрын зэрэг, 2005-2008 онд ЭМШУИС, Нагояагийн Их сургуульд докторантурт суралцаж 'Монгол үндэстний Аутосомын микросателлитын локусын судалгаа' нэг сэдэвт бүтээлээр АУ- ны докторын зэрэг хамгаалсан. 2007 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч. Ионсей Их сургуульд шүүх эмнэлэг, эмнэлгийн эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 2010 онд Венийн Их сургуульд докторын дараах сургалтаар мэргэжил дээшлүүлсэн. 2011 онд Хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн мэргэжлийн зэрэг эзэмшсэн. 2012 онд 'Эвтаназийн эрүүгийн эрх зүйн учир холбогдол' сэдвээр Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажил эрхлэлт: 2004 оноос ЭМШУИС-ийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхмийн багш, 2006 оноос ЭМЯ-ны ЭСШЭ-ийн салбар зөвлөлийн гишүүн, 2008 оноос Эрх зүйн боловсрол ба Эрүүл мэнд төвийн тэргүүн, 2008 оноос ЭМШУИС-ийн Ёс зүйн хяналтын салбар хорооны гишүүн, 2012 оноос ЭМЯ-ны харьяа ЭСҮТөвийн удирдах зөвлөлийн дарга