Юмжав Ш

Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр, ЗХУ-ын Гадаад явдлын яамны Дипломат академийг олон улсын эрх зүйн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэргэжлийн дипломатч. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой. 1976 оноос Гадаад явдлын яамны төв аппарат, хилийн чанад дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газар, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Олон улсын байгууллага зэрэгт 30-аад жил дипломат алба хашсаны дотор 1980-1982 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын асуудал эрхэлсэн референт, 1989-1990 онд МАХН- ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэст зааварлагч, 1991-1996 онд Монгол улсаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Женев дэх салбарын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 1993-1996 онд Монгол улсаас Гэгээн Ширээт Улсад (Ватикан) суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.