Дашдорж Цэдэннямын

Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 1977 онд МУИС-ийг Барилгын сантехникийн инженер мэргэжлээр төгссөн. 1978 онд МУИС-ийн дэргэдэх Сурган хүмүүжүүлэх ухааны дээд курс дүүргэсэн. 1995 онд МУ-ын Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөс Дэд профессор, 1995 онд Монгол Улсын зөвлөх инженер цол хүртсэн. 1999 онд Техникийн Ухааны магистр, 2008 онд Техникийн Ухааны докторын зэрэг хамгаалсан. Барилгын сантехникийн инженер-багш. 1968-1972 онуудад УБ хотын Талхны үйлдвэрт нормчин, мастер, 1977 оноос хойш МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д багш, тэнхимийн орлогч эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, Декан, Дэд профессор, Салбарын эрхлэгчээр ажиллаж байна.