Жак Уэтерфорд
Нэрт антропогич Жак Уэтерфорд нь Нью-Йорк Таймс сонины бестселлер, дэлхийн 33 хэлээр орчуулагдсан Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан номын зохиолч юм. Монголын Эзэнт Гүрний талаарх түүний бүтээлүүд монголчууд болон тэдний өв сууг ойлгох бидний ойлголтыг эрс өөрчилсөн билээ. Тэрээр олон жилийн турш Монголд судалгаа шинжилгээ хийхдээ Зөвлөлт Холбоот Улс задран унах хүртэл хаалттай байсан газруудад ч хүрч ажилласан байна.
Миннесота мужийн Макалестер Коллежийн ДэВитт Воллесийн нэрэмжит Антропологийн тэнхимийн профессор, Монгол Улсын Чингис Хаан Дээд Сургуулийн хүндэт профессор Жак Уэтерфорд нь Монголын Их Хатдын Нууц Товчоо, Индиан Өглөгчид: Америкийн Уугуул Иргэд Дэлхийг Хувиргасан нь, Мөнгөний Түүх номуудыг бичжээ.