Лхагвасүрэн Я

1945 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөөд ХААЯ-ны харьяа Бэлчээр тэжээлийн хүрээлэнг анх байгуулагдахад эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласан ба 1973-1979 оныг хүртэл Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйг түшиглэн Говийн цөлөрхөг хээрийн усалгаатай нөхцөлд тэжээлийн олон наст ургамал тариалах агротехник' сэдэвт эрдэм шинжилгээ, туршлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. 1979 онд Хот тохижуулах байгууллагад шилжин ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн инженер, Сүхбаатар дүүргийн Хот тохижуулах газрын дарга, ерөнхий инженерээр ажиллаж, хотын ногоон байгууламжийг өргөтгөн шинэчлэх, арчлан тордох талаар хуучнаар ЗХУ-ын цэцэрлэгжилтийн ажлын туршлагыг өөрийн орны нөхцөлд нэвтрүүлэн зүлэг тарих агротехникийг боловсруулснаас гадна ногоон байгууламжийг өргөтгөн шинэчлэх, арчилгаа тордолгоог хэрхэн хийх талаарх мэргэжлийн зөвлөгөө, аргачлал, ярилцлага нилээдийг бичиж сонин хэвлэлд нийтлүүлж олны хүртээл болгосон байна.