ДЭВИД РУБЕНШТЕЙН

ДЭВИД М.РУБЕНШТЕЙН бол дэлхийн хамгийн том, амжилттай хөрөнгө оруулалтын пүүсүүдийн нэг болох Карлайл Группийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд пүүсийн ТУЗ-ийн даргын үүргийг хамтран гүйцэтгэдэг.

Ноён Рубенштейн нь Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Тайзны Урлагийн Төв, Гадаад Харилцааны Зөвлөл, Үндэсний Урлагийн Галерей, Чикагогийн Их Сургууль, Вашингтоны Эдийн Засгийн Клубийн удирдах зөвлөлийн дарга, Харвард Корпорацын гишүүн, Мимориал Слөан Кеттеринг Хавдар Судлалын Төв, Жонс Хопкинсын Анагаах Ухаан, Нарийвчилсан Судалгааны Институт, Үндсэн Хуулийн Төв, Брүкингс Институт, Дэлхийн Эдийн засгийн Форум, Линкольн Тайзны Урлагийн Төв, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм уу, захирлын үүрэгтэй ажилладаг .Тэрээр Дюкийн их сургууль, Смитсоны Институтийн удирдах зөвлөлийн дарга, Брүкингс Институтийн удирдах зөвлөлийн даргын албыг хамтран хашиж байсан. Ноён Рубенштейн "Өгөх Амлалт"-д гарын үсэг зурсан анхны хүмүүсийн нэг бөгөөд Карнегийн Хүмүүнлэгийн Үйлсийн Медаль, МоМА-гийн Дэвид Рокфеллерийн шагналын эзэн юм.

Ноён Рубенштейн Блумберг ТВ, PBS телевизийн Дэвид Рубенштейний шоу: Үе тэнгийнхний яриа (The David Rubenstein Show: Peer-to-Peer Conversations) нэвтрүүлэг, Блумберг ТВ дээрх Дэвид Рубенштейн ба Блумберг Вилт (Bloomberg Wealth with David Rubenstein) нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд Америкийн түүх: Мастер түүхчидтэй хийсэн яриа (The American Story: Conversations with Master Historians) (Саймон ба Шустер, 2019) ном болон Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай ном болсон Хэрхэн удирдах вэ: Дэлхийн хамгийн агуу гүйцэтгэх захирлууд, үүсгэн байгуулагчид, хувьсгалчдын мэргэн ухаан (How to Lead: Wisdom from the World’s Greatest CEOs, Founders, and Game Changers) (Саймон ба Шустер, 2020) болон Америк туршилт: Мөрөөдлийн тухай яриа (The American Experiment: Dialogues on a Dream) (Саймон ба Шустер, 2021) номын зохиогч юм.

Балтимор хотын уугуул Ноён Рубенштейн нь 1970 онд Дюкийн их сургуулийг онц дүнтэй, Фи Бета Каппа өргөмжлөлтэй төгссөн нэгэн. Дюкийг төгссөний дараа тэрээр 1973 онд Чикагогийн Их сургуулийн хуулийн сургуулийг төгсжээ. 1987 онд Карлайлыг хамтран үүсгэн байгуулахаас өмнө ноён Рубенштейн Нью-Йорк болон Вашингтонд хуульчийн мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд Картерын засаг захиргааны үед ерөнхийлөгчийн дотоод бодлого хариуцсан орлогч туслахаар ажиллаж байжээ.