Мөнхбаяр Чойжилсүрэнгийн

1990 онд наймдугаар анги, 1992 онд 10-р анги төгссөн, бидний үеийнхэн бол монголын ардчилсан хувьсгалын уухайн түрлэг, уур савссан жагсаалаар нүдээ нээгсэд, Хонхны дууг даган баруун солгойгүй орилогчид, бас нийгмийн өөрчлөлтийн золиос, шилжилтийн үеийн шимийг хүртэгчид.

"Цэн цэнгийн нулимс нь Бороо шиг асгарна Цээжний амрагаан үгүйлж Сэтгэл минь гэгэлзэнэ" гэх буюу "Бүсгүй минь Бүүр холын гэрэл гэгээ минь" гэх бас, "Дэрстэй харганатай хорвоод Дэгдэж яваа миний охин Дээлтэй бурхан ээжээсээ Аавыгаа битгий нэхээрэй" зэрэг Элкондор хамтлагийн дууны шүлгүүдээр нь сайн мэддэг юм.