Виржиниа Айронсайд

Виржиниа Айронсайд нь сэтгүүлч, зохиолч  Их Британийн тэргүүлэгч "An agony aunt" буюу сонин, сэтгүүлээр дамжуулан хувийн асуудлаа хуваалцаж, зөвлөгөө авахаар захидал бичсэн уншигчдад хариулт өгдөг ажил эрхэлдэг. Тэрээр Их Британи улсын олон алдартай сонин, сэтгүүлд энэхүү ажлаараа 40 гаруй жил ажиллаж, маш олон хүмүүст зөвлөгөө, урам өгсөн туршлагатай нэгэн бөгөөд улсдаа танигдсан алдартай сэтгүүлч, 20 гаруй ном бичиж хэвлүүлсэн зохиолч юм. Түүний зохиосон "Санаа зовнилоор дүүрэн үлэмж том хүүдий" ном нь сэтгэл зүйч, хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдийн хамгийн ойр хэрэглэдэг номын нэг.