Люис К.С

К.С.Люис анхандаа Нарниагийн тухай ганцхан ном буюу Арслан, шулам, шүүгээг бичээд дуусгах бодолтой байжээ. Гэвч гарын шавь, сайн найз, урам хайрлагч, үзэг нэгт зохиолч Р.Л.Грийн Нарниагийн өтгөн ногоон ой дунд яагаад ганц ширхэг гэрлийн шон өдөр шөнөгүй асаж байдгийн учрыг асуусанд тэрээр эхний ном дээрх профессор Киркийн хүүхэд насны талаар Илбэчний зээ дүү номыг бичиж түүний асуултад хариулахаар шийдсэн гэдэг.

Тийнхүү хожим 1950 онд Люис Мөнгөн сандал (анх Нарниагийн шөнө гэж нэрлэх гэж байсан) номоо бичиж дуусмагц Илбэчний зээ дүү рүүгээ эргэн оржээ. Тэр хоорондоо Люис Эцсийн тулаан номыг бичиж, 1953 оны хавар дуусгамагцаа Илбэчний зээ дүүг дахин засаж, 1954 оны эхээр бүрэн төгсгөжээ.