Эх код: Миний эхлэл
Өнөө цаг үеийн хамгийн нөлөө бүхий, өөрчлөлт дагуулсан бизнесийн удирдагч, хүмүүнлэгийн үйлстэний эх түүх. Эх код бол Майкрософт компани, Гэйтс сангийн тухай, бүр технологийн ирээдүйн тухай ч өгүүлсэн бүтээл биш юм. Харин хүмүүний түүх, тэр дундаа бидний мэдэх Билл Гэйтсийн хувь хүнийх нь талаар өгүүлэх түүх билээ. Энд түүний хүүхэд нас, залуу насных нь хүсэл мөрөөдлийн тухай өгүүлнэ.

Бид яагаад ирээдүйг бус өнгөрснийг санадаг вэ? Цаг хугацаа "урсана" гэж юуг ойлгох вэ? Бид цаг хугацаа дотор оршдог уу, эсвэл цаг хугацаа бидний дотор оршдог уу? Италийн физикч, зохиогч Карло Ровелли уг бүтээлээрээ дамжуулан уншигч биднийг цаг хугацааны мөн чанарын тухай асуултуудыг сонирхолтойгоор эргэцүүлэх боломжийг олгожээ. Түүний товч тодорхой төдийгүй ойлгомжтой хүүрнэсэн өнгө аяс нь харьцангуйн ерөнхий онол, квант механик, сансрын онол, термодинамик зэрэг ээдрээтэй, хэцүү ухагдахууныг хялбархан ойлгоход танд тусална.

Амжилтад хүрсэн хүмүүс ямар нийтлэг зан чанартай байдаг вэ? Тэдний гол философи нь юу юм бол? Чин хүсэл эрмэлзэл эгэл хүслээс юугаараа ялгаатай вэ? Бодол, төсөөлөл биднийг зорилгоо биелүүлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ? Эдгээр олон асуултын хариулт "Think and Grow Rich" номд бий. Амжилт, бүтэлгүйтэл, зорилго, бодол төсөөллийн хүч, мөнгөний ойлголт гэх зэрэг өргөн хүрээг хамарсан тус бүтээл анх 1937 онд хэвлэгдсэн байдаг. Зохиогч энэхүү номоо бичихдээ тухайн цаг үеийнхээ нөлөө бүхий 500 эрхмийг судлахад амьдралынхаа 20 гаруй жилийг зориулжээ.