Орчин үеийн хятад дахь күнзийн сургаалын хувь тавилан

Main cover


АНГИЛАЛ
Философи
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
258
Нүүр
ISBN-13
978-99962-50-72-9
ХЭМЖЭЭС
244 x 171 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бид хөрш улс орныхоо хэл, түүх, соёл, философийг сайн судалж, танин мэдэх нь олон талын ач холбогдолтой. Монгол-Хятад хоёр улсын харилцаа өнө эртний уламжлалтай бөгөөд өнөө үөд энэхүү харилцаа жилээс жилд өргөжин тэлж, манай улсад хятад судлал улам гүнзгийрэн хөгжиж байна. Хятадын философи, соёлын нэг нөлөө бүхий сургаал бол Күнзийн сургаал юм. Энэ тухай уг номыг зохиогч хэлэхдээ: 'Күнзийн сургаалын 'нийтээр дагаж мөрдөх ёс нь хятад үндэстний дотоод оюун санааны эх баялаг буюу түүх, соёлын уламжлал юм. Тийм учраас бид Күнзийн сургаалийг бүх талаас нь нарийвчлан судалж, түүний үнэ цэнийг ойлгож ухаарах хэрэгтэй' гэжээ. Монгол дахь хятад судлал олон зууны баялаг түүхтэй ч хятадын философийн чиглэлийн судалгаа, ном бүтээл харьцангуй хомс байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсын олон эрдэмтэн мэргэд Күнз, Лаоз, Сүнз нарын сонгодог бүтээлүүд, зохиол бүтээлээс шилж, сонгон монгол хэлээр орчуулжээ. Тухайлбал, манай улсын философийн нэрт эрдэмтэн Б.Даш-Ёндон гуай Күнзийн 'Лунь-Юй' буюу 'Бодрол агаад яриа' болон 'Дао дэ Зин' буюу 'Лаозын гүн ухаан' сонгодог зохиолыг орос хэлнээс монгол хэлээр орчуулж нийтийн хүртээл болгосон. Хятад судлалын нэрт эрдэмтэн М.Чимэдцэеэ багш 'Шүүмжлэл, өгүүлэл', 'Их суртахуй', 'Хэв дундын ёсон', 'Сүнзийн Дайтахуйн ухаан' зэрэг зохиолыг хятад хэлнээс монгол хэлээр дуун хөрвүүлсэн билээ. Эдгээр бүтээл өнөөдөр манай улсын энэ чиглэлийн сургалт, судалгаанд өргөн хэрэглэгдэж байгаа болно. Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, философийн түүх, соёлыг судлагч нарт нийтлэг байдаг хоёр төрлийн алдаа байдаг. Энэ бол нэг талаас философичдын үзэл сургаалыг бүхэлд нь дан магтах, нөгөө талаас философичдын үзэл сургаалыг бүхэлд нь сөргөөр ойлгох, хоосон үгүйсгэх алдаа байдаг. Ийм байдал Күнзийн сургаал дээр ч ажиглагддаг. Энэ талаар эл номыг зохиогч хэлэхдээ: 'Хэдэн арван жилийн тэртээх хүмүүсийн байнгын хэллэгээр бол түүнд 'Охь дээж', 'Илжрэл ялзрал' аль аль нь байна.

Үзүүлэлт

ISBN-13
978-99962-50-72-9
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо258 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин455 гр
Хэмжээс244 x 171 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй