АНГИЛАЛ
Гэмт хэрэг, тайлагдашгүй нууц
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
271
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997312518
ХЭМЖЭЭС
24 x 160 x 235 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Нью-Йорк Таймсын бестселлер номын зохиолч Вероника Ротын ХОСОЛМОЛ цувралын хамгийн их хүлээгдсэн ном болох хоёрдугаар ном ахин сэтгэл хөдлөм баярын хөөр, хүнд сорилт, зүрх зүсэм өрнөл, хайр дурлал, хүний мөн чанарын тухай өгүүлэх болно. Ганцхан сонголт чамайг өөрчилж эсвэл устгах хүчтэй. Гэвч сонголт бүр өөрийн үр дагавартай бөгөөд эргэн тойрон явагдах бүлгүүдийн хоорондох үймээн тэмцэлд Трис Приор хайртай зүйлээ аврахын төлөө тэмцэж буй гашуудал, өршөөл, үнэнч сэтгэл, улс төр, хайр дурлалтай учирна. Трисийн төгсөх ёслолын өдөр түүний сонгосон бүлэгтээ байгуулсан ялалтын өдөр байсан ч өгүүлэхийн аргагүй аймшгаар дуусна. Одоо дайн өрнөж бүлгүүдийн хоорондох зөрчил тэмцэл хурцдан, үзэл суртлын асуудал өсчээ. Дайны үед аль талд орохоо сонгох, нууцыг илчлэх гээд хийх сонголт эргэлт буцалтгүй улам хүчтэй болжээ. Уй гашуудал, гэмшилд автан эрс шинэ нээлт, холбоотон өөрчлөх хувийн шийдвэрийн мөч ирлээ. Трис юу алдаж буйгаа мэдэхгүй ч гэсэн Хосолмолоо бүрэн хүлээн авна.

Үзүүлэлт

ISBN-139789997312518
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо271 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин540 гр
Хэмжээс24 x 160 x 235 мм

Зохиолчийн талаар

Америкийн зохиолч, богино өгүүллэг туурвигч Вероника Рот 1988 оны 8-р сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотод зураач Барбара Росс гэх эмэгтэйн бага охин болон мэндэлжээ. Зохиолчийг 5 настай байхад нь эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ээж нь Франк Росс гэх эртэй дахин гэр бүл зохиожээ. Рот Баррингтоны ахлах сургуулийг төгссөний дараа Карлетон коллежид нэг жил суралцсан бөгөөд дараа нь Нортвестерн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсжээ. Түүний гурвалсан зохиол болох 'Divergent', 'Insurgent', 'Allegient' нь Ротын нэр хүндийг өндөрт өргөснөөс гадна түүнд олон шагнал, ихээхэн хэмжээний ашгийг авчирсан байна. Түүний анхны ном болох Divergent-ийг 2011 онд Goodreads сайтын уншигчдын хамгийн дуртай номоор нэрлэсэн ба 2012 онд Рот шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичигч шилдэг залуу зохиолчоор шалгарсан билээ. Рот их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байхдаа өвлийнхөө амралтаар анхны ном болох 'Divergent'-ийг бичсэн нь тэр даруйдаа амжилтанд хүрч, сургуулиа төгсөхөөсөө өмнө зохиогчийн эрхээ зарж чадсан байна. 'Divergent' 2011 оны 4-р сард хэвлэгдсэн бөгөөд Саммит Энтертайнмент компани ном нь хэвлэгдэхээс сар гаруйн өмнө Ротоос кино хийх зөвшөөрлийг худалдан авсан байлаа. Ингээд 'Divergent' киноны зураг авалт 2013 оны 4-р сард эхэлж, 2014 оны 3-р сард дэлгэцэнд гарсан юм. Үүний дараа Лионсгейт 'Insurgent' цувралаар нь кино хийхээр албан ёсны зөвшөөрлийг нь авч 2015 оны 3-р сард киноны нээлтийг хийжээ. Зохиолын 3 дахь цуврал болох 'Allegient'-ийг 2 бүлэг болгон кино хийхээр төлөвлөж байгаагаа Саммит Энтертайнмент мэдэгдсэн бөгөөд 1-р хэсэг нь 2016 оны 3-р сарын 18-нд, 2-р хэсэг нь 2017 оны 3-р сарын 24-нд тус тус нээлтээ хийхэд бэлэн болно хэмээжээ. Өдгөө тэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болсон Рот Нелсон Фич хэмээх зурагчин залуутай гэр бүл болсон ба одоо Чикагод амьдарч байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй