АНГИЛАЛ
Гэмт хэрэг, тайлагдашгүй нууц
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
294
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997313386
ХЭМЖЭЭС
235 x 160 x 25 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

“Дагалдагч” номыг америк зохиолч Вероника Рот залуу уншигчдад зориулж 2013 онд бичжээ. Энэ ном, зохиолчийн “Хосолмол” нэрээр гарсан цувралын төгсгөл боть юм. Өмнөх ботиудаас ялгаатай нь “Дагалдагч”-ийг хоёр гол дүр буюу Трис, Тобиас нар сөөлжилж хүүрнэнэ. Энэ номд, дүрүүд өмнөх ботид задарсан зохиолын гол ээдрээг цааш улам бүр лавшруулж, хотын хилийн чанагших нууцлаг ертөнцийг олж нээнэ. Трис Приорын нэгэн цагт итгэж найдаж явсан бүлэглэлүүдэд үндэслэсэн нийгэм одоо хүчирхийлэл, эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас задран унаж, хагацал, урвалтын толбонд хиртжээ. Хил хязгаарын цаадах ертөнцөд нэвтрэх боломж өмнө нь гарч ирмэгц Трис татгалзсангүй. Учир нь тэрээр энэ ертөнцийн тухайд зах зухаас нь мэдэх билээ. Хориг, торон хашааны цаана Трис, Тобиас хоёр ярвигтай хууран мэхлэлт, учир утгагүй амлалт, шаналалт дурсамжаас ангид илүү эгэлхэн шинэ амьдрал эхлүүлэх ч юм бил үү. Гэвч Трисийн шинээр хөл тавьсан ертөнц ардаа орхисон хуучин амьдралаас нь ч илүү түгшүүртэй ажээ. Өмнөх мэдлэг нь даруй утга учраа гээж, шинээр олж мэдсэн үнэн бодит түүх хайрлаж явсан хүмүүсийнх нь сэтгэлд сэв суулгав. Эр зориг, нөхөрлөл, золиослол, хайр дурлалын хэцүүхэн сонголттой нүүр тулсан Трис өөрийн хийгээд хүн төрөлхтний нарийн ээдрээтэй мөн чанарыг дахин нэгэнтээ ойлгож ухаарах хэрэгтэй болов. 'Нью Йорк Таймс' сонины бестселлер зохиолч Вероника Рот, Дагалдагч номоо үйл явдлыг өөр өөрийн өнцгөөс өгүүлэх хоёр хүүрнэгчээр дамжуулж уншигчид хүргэжээ. Энэхүү боть 'Хосолмол' цувралын өмнөх 'Хосолмол', 'Босогч' ботиудыг уншсан сая сая уншигчийн сайн мэдэх сүйрлийн ертөнцийн нууцыг илчилж, цувралыг гайхалтай эрч хүч дүүрэн төгсгөнө.

Үзүүлэлт

ISBN-139789997313386
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо294 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин600 гр
Хэмжээс235 x 160 x 25 мм

Зохиолчийн талаар

Америкийн зохиолч, богино өгүүллэг туурвигч Вероника Рот 1988 оны 8-р сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотод зураач Барбара Росс гэх эмэгтэйн бага охин болон мэндэлжээ. Зохиолчийг 5 настай байхад нь эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ээж нь Франк Росс гэх эртэй дахин гэр бүл зохиожээ. Рот Баррингтоны ахлах сургуулийг төгссөний дараа Карлетон коллежид нэг жил суралцсан бөгөөд дараа нь Нортвестерн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсжээ. Түүний гурвалсан зохиол болох 'Divergent', 'Insurgent', 'Allegient' нь Ротын нэр хүндийг өндөрт өргөснөөс гадна түүнд олон шагнал, ихээхэн хэмжээний ашгийг авчирсан байна. Түүний анхны ном болох Divergent-ийг 2011 онд Goodreads сайтын уншигчдын хамгийн дуртай номоор нэрлэсэн ба 2012 онд Рот шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичигч шилдэг залуу зохиолчоор шалгарсан билээ. Рот их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байхдаа өвлийнхөө амралтаар анхны ном болох 'Divergent'-ийг бичсэн нь тэр даруйдаа амжилтанд хүрч, сургуулиа төгсөхөөсөө өмнө зохиогчийн эрхээ зарж чадсан байна. 'Divergent' 2011 оны 4-р сард хэвлэгдсэн бөгөөд Саммит Энтертайнмент компани ном нь хэвлэгдэхээс сар гаруйн өмнө Ротоос кино хийх зөвшөөрлийг худалдан авсан байлаа. Ингээд 'Divergent' киноны зураг авалт 2013 оны 4-р сард эхэлж, 2014 оны 3-р сард дэлгэцэнд гарсан юм. Үүний дараа Лионсгейт 'Insurgent' цувралаар нь кино хийхээр албан ёсны зөвшөөрлийг нь авч 2015 оны 3-р сард киноны нээлтийг хийжээ. Зохиолын 3 дахь цуврал болох 'Allegient'-ийг 2 бүлэг болгон кино хийхээр төлөвлөж байгаагаа Саммит Энтертайнмент мэдэгдсэн бөгөөд 1-р хэсэг нь 2016 оны 3-р сарын 18-нд, 2-р хэсэг нь 2017 оны 3-р сарын 24-нд тус тус нээлтээ хийхэд бэлэн болно хэмээжээ. Өдгөө тэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болсон Рот Нелсон Фич хэмээх зурагчин залуутай гэр бүл болсон ба одоо Чикагод амьдарч байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй