Гудиггүй эр

Main cover

Онлайн үнэ29,000₮
Үлдэгдэл байна

АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2017
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
346
Нүүр
ISBN-13
978-99978-0-413-6
ХЭМЖЭЭС
205 x 145 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Фрэнк Каупервуд хамаг хүчээ дайчлан тэмцсэн ч бүрэн сүйрлээр дууссан концесси сэргээхийн төлөөх Чикагогийн урт хугацааны тэмцлийн үеэр өөрийнх нь зам дээр хөндөлссөн ба давж гарахад хэцүү хоёр саад бэрхшээлийг илрүүлсэн юм. Эхний саад нь нас байв. Каупервуд яг 60 нас хүрчээ. Хэдийгээр хүч тамир амтагдаж байвч илүү залуу, дутуугүй самбаатай санхүүчидтай өрсөлдөх, бас нь хэрэв энэ концессийг авсан бол гарцаагүй хүрч чадах байсан хүслэнт тоондoo хүртэл богино хугацаанд хөрөнгөө нэмэгдүүлэх нь одоо амаргүй болсныг тэр ойлгож байв. Гэтэл тэр тоо нь 65 сая доллартай тэнцэнэ. Эрүүл саруулаар шүүн тунгааж үзвэл хоёр дахь саад нь түүнд илүү ноцтой санагджээ.

Үзүүлэлт

ISBN-13
978-99978-0-413-6
Худалдаанд гарсан огноо2017-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо346 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин365 гр
Хэмжээс205 x 145 x 20 мм

Зохиолчийн талаар

Америкийн натурализмын гол төлөөлөгчдийн нэг, нэрт зохиолч Теодор Драйзер 1871 оны 8-р сарын 27-нд Индиана мужийн Терре-Хотод төржээ. Тэрээр сонины газарт сэтгүүлчээр ажиллан бичгийн ажлынхаа гарааг эхэлж байсан бөгөөд Уильям Дин Хоуэллс Израэл Зангвилл зэрэг алдартай зохиолчдын талаар нийтлэл бичихээс гадна Эндрю Карнеги, Томас Эдисон зэрэг алдартнуудтай уулзан сурвалжлага авдаг байв. Түүний анхны роман болох 'Керри эгч' нь 1900 онд хэвлэгдсэн бөгөөд хөдөө нутгаас сайхан амьдрал мөрөөдөж их хотод ирсэн залуу бүсгүйн хайр сэтгэл, ээдрээт хувь заяаны тухай өгүүлдэг энэхүү зохиол 1952 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Үүний дараа 1911 онд Женни Герхардт хэмээх хоёр дахь романаа бичсэн бөгөөд гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүйн дүрээр дамжуулан тухайн үед хөдөө тосгодоос хот руу шилжиж байсан залуу хүмүүсийн их нүүдэл, хотжилтын нөлөөгөөр хувьсаж буй нийгмийн өөрчлөлтийг уран сайхны аргаар дэлгэн үзүүлсэн юм. Теодор Драйзер уран бүтээлийнхээ оргил болсон 'Америкийн эмгэнэлт явдал' романаа 1920-1925 онд бичжээ. Зохиолч баян тансаг амьдралд сэтгэлээсээ шунан дурлах Клайд Гриффитс хэмээх залуугийн эмгэнэлт хувь тавилангаар тухайн үед Америкт түгэн дэлгэрч эхэлсэн өнгө мөнгийг шүтэх үзлийг хөндөж, нийгмийн үнэн дүр төрхийг харуулсан ба сүсэг бишрэл хийгээд материаллаг ертөнцийн алтан дундаж чухам хаана буй талаар өгүүлэхийг зорьжээ. Тэрээр мөн 'Санхүүч' '1912', 'Титан' '1914', 'Суу билэгтэн' '1915', 'Бэхлэлт' '1946', 'Эрэлхэг зоригтон' '1947' зэрэг роман, хоёр жүжиг, арав гаруй баримтат зохиол бичсэн юм. Мөн тэрээр олон богино өгүүллэг бичсэн бөгөөд 1918 онд 11 өгүүллэгээс бүрдсэн анхны түүврээ хэвлүүлсэн юм. Түүнчлэн яруу найргийн төрөлд ч хүч сорьж байсан ба 1929 онд бичсэн хуучин муу тавилгатай хямдхан өрөөнд амьдардаг ч хүсэл мөрөөдөл дүүрэн залуу хүүгийн тухай өгүүлсэн 'Аспирант' хэмээх шүлэг нь хэд хэдэн сонинд хэвлэгдэн, алдаршиж байв. Т.Драйзер ихэнх зохиолдоо хайр сэтгэл, мөнгө, гэмт хэрэг зэрэг нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж, бүгдийг нэг дор цогцоор нь харуулсан байдаг.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй