Марр Бернард
Бернард Марр нь бизнесийн гүйцэтгэлийн дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг юм. Тэрээр бизнесийн болон төрийн олон улсын томоохон байгууллагуудад зөвлөгөө өгдөг бөгөөд судлаач, багш, илтгэгч, зөвлөх мэргэжилтний хувиар нэрд гарсан. CEO Journal сэтгүүлээс түүнийг орчин үеийн бизнесийн шилдэг сэтгэгчдийн нэгээр нэрлэсэн байдаг. Тэрээр Astra Zeneca, Bank of England, Barclays, BP, DHL, Fujitsu, Gartner, HSBC, Mars, АНУ-ын Батлан хамгаалах яам, Home Office, NHS, Orange, Tetley, Royal Air Force, Royal Dutch Shell зэрэг байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Advanced Performance Institute байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхээсээ өмнө Марр University of Cambridge, Cranfield, School of Management сургуулиудад ажиллаж байжээ. Түүний нийтлэлүүд _Financial Times, The Times, The Sunday Times, Financial Management, CFO Magazine, The Wall Street Journal_ зэрэг олон улсын томоохон сэтгүүлүүдэд тогтмол хэвлэгддэг. Түүний бичсэн бусад бүтээлүүдээс дурдвал: _The Intelligent Company, Managing and Delivering Performance, Strategic Performance Management, More with Less: Maximizing Value in the Public Sector_ зэргийг нэрлэж болно.