Карло Ровелли
Онолын физикч. 1956 онд Италийн Веронад төрсөн. Болонийн Их Сургуулийг төссөний дараа Падовагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Лүүп квант гравитацын онолыг дэвшүүлэгчдийн нэг бөгөөд “Reality is Not What it Seems” бүтээлээрээ Мерк Сероно шагнал, Галилео шагналуудыг хүртсэн. "The Order of Time" ном нь ч бас Италид 180,000 хувь хэвлэгдэж, 35 хэл дээр орчуулагдсан дэлхийн хэмжээний бестселлер бөгөөд 2018 онд Таймс сэтгүүлийн “Шилдэг 10 баримтат бүтээл”-ийн нэгээр нэрлэгдсэн билээ.