Саймон Шустер
Саймон Шустер нь арван долоон жилийн турш ОХУ болон Украин улсаас сурвалжилга бэлтгэж буй сэтгүүлч бөгөөд замналынхаа ихэнх хугацаанд “Тайм” сэтгүүлд ажиллажээ. Тэрээр 2014 онд Оросын цэргүүд Крымд нэвтэрсэнтэй зэрэгцэн тус хойгт ирснээсээ хойш дайныг сурвалжилж байгаа билээ. Тодруулбал, 2019 онд Володимир Зеленскийтэй уулзаж ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын талаар ярилцлага авсан үеэсээ эхэлж, 2021 оны дөрөвдүгээр сард оросууд армиа Украины хил дээр төвлөрүүлж байх үед ерөнхийлөгчтэй хамт дайны талбарт очсоноосоо хойших жилүүдэд түүний захиргааны үйл хэргийг үргэлжлүүлэн сурвалжилж байна. Хойтон жил нь томоохон халдлага эхэлснээр Саймон Киевд ерөнхийлөгчийн багтай холбоотой өнгөрүүлсэн олон сарын хугацаанд “Тайзны тоглогч” хэмээх анхны номоо бичив.