Мишель Вонг

Др. Мишель Вонг химийн ухааны доктор, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагаар мэргэшсэн эрдэмтэн. Тэрээр “Lab Muffin Beauty Science” хэмээх ютүб сувгийг хөтлөн явуулдаг шинжлэх ухааныг тайлбарлагч билээ. Энэ сувгаараа дамжуулан гоо сайхны бүтээгдэхүүний шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлаж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ухаалгаар сонгоход нь тусалдаг.

2011 оноос эхлэн хөгжүүлсэн суваг нь эдүгээ Инстаграм, Юүтүб, ТикТок олон нийтийн сүлжээнд сая гаруй дагагчтай болжээ. Др. Мишель Вонг шинжлэх ухааны зөвлөхийн ажлаараа дамжуулан Л’Ореал, Проктер энд Гэмбл зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Google News Initiative’s APAC Trust Media Summit нэртэй уулзалтын үеэр зочны ярилцлага өгч байжээ.

Түүний бүтээлүүд Wired, The New York Times, Elle, The Atlantic, Chemistry & Engineering News болон Cosmetics & Toiletries зэрэг хэвлэлд нийтлэгдэж байсан. Тэрээр хэд хэдэн цахим косметик гоо сайхны бага хурлыг хамтран хөтөлж байснаас гадна гоо сайхны шинжлэх ухааны талаарх үнэн бодит мэдээллийг чанартай, нийтэд хүртээмжтэйгээр хүргэхийг зорьдог Beauty SciCommплатформын үүсгэн байгуулагчдын нэг билээ. The Lab Muffin Guide to Basic Skincare нэртэй цахим ном гаргаж, Adore Beauty’s Skincare School подкастыг хамтран хөтөлж байсан.