Имре Кертиес
Унгарын анхны Нобелийн шагналт зохиолч, сэтгүүлч, орчуулагч Имре Кертиес 1929 онд энгийн нэгэн еврей гэр бүлд төржээ. Еврейчүүдийн тусгай дунд сургуульд сурч байхдаа буюу 1944 оны зун 14 настайдаа Аушвиц, дараа нь Бухенвальдын хорих лагерь луу албадан ачигджээ. 1945 онд хорих лагерийг чөлөөлснөөр Имре Кертиес эх орондоо эргэн ирж, 1948 онд ахлах сургуулиа төгсөөд, сэтгүүлч, орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн байна. Түүний ажил Унгарт төдийлөн амжилт олохгүй байсан тул Герман руу нүүж, зохиол бүтээлээ туурвих болов. Тэрээр 2016 онд 86 насандаа Будапешт дахь гэртээ насан эцэслэжээ.
Имре Кертиес Нобелийн шагналаас гадна Бранденбургийн утга зохиолын шагнал, Лейпцигийн номын шагнал, WELT утга зохиолын шагнал, Роберт Бошийн сангийн хүндэт шагнал, Ханс Сахлын шагнал зэргийг хүртсэн билээ. Мөн түүний бүтээлүүд англи, герман, испани, франц, чех, орос, швед, еврей хэлээр орчуулагдсан юм.