Сөрөг бүхэн баяртай: Өнөөдрийн бодол маргаашийг бүтээнэ

Main cover


АНГИЛАЛ
Түгээмэл психологи
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
274
Нүүр
ISBN-13
9789919246358
ХЭМЖЭЭС
205 x 145 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Миний амьдралын философи
Болж өнгөрөн бүх үйл явдлуудад би өөрөө л хариуцлага хүлээнэ
Бүх бодол минь миний ирээдүйг бий болгоно
Яг одоо энэ цаг мөчид жинхэнэ хүч оршиж байна
Хүн бүр өөртөө зэвүүцэж, гэмшилд дарагдаж зовлонг туулж байдаг
Хүн бүрийн дотор "Би тийм ч сайн хүн биш" гэсэн бодол байдаг
Энэ бол ердөө бодол, харин бодлоо яаж ч өөрчилж болно
Биед буй өвчнүүдээ би өөрөө л бүтээсэн
Уурлах, шүүмжлэх, гэмших нь бүгд хортой хэв маяг мөн
Уурлахаа боливол хорт хавдрыг ч эдгээж болдог
Өнгөрсөн бүхнийг умартаж гомдоосон бүх хүнийг өршөөнө
Өөрөө өөрийгөө хайрлах аргыг сурахад бэлэн болох хэрэгтэй
Өөрийгөө байгаа төрхөөр нь хүлээн авч байж л хүүссэн
Өөрчлөлтдөө хүрч чадна
Өөрийгөө жинхэнээсээ хайрлах үеэс л 
Миний амьдрал сайхан болж эхэлнэ.


Үзүүлэлт

ISBN-139789919246358
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо274 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин331 гр
Хэмжээс205 x 145 x 15 мм

Зохиолчийн талаар

Америкийн зохиолч, Метафизикч багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач,зөвлөгч, илтгэгч. Австралийн хэвлэл мэдээллийнхнээс 'Амьд гэгээн хутагт гэхэд хамгийн ойрхон хүн' гэсэн цолыг хүртээд байгаа, 'Өөрөө өөртөө туслах хөдөлгөөн'-ийг үндэслэн байгуулагч Хатагтай Луйз Л.Хэйгийн анхны бүтээл болох 'Биеэ эрүүлжүүл' нэртэй ном 1976 онд буюу бие сэтгэл, оюун ухааны холбоо шүтэлцээг ярих мода дэлгэрээгүй байх үед хэвлэгдэж байсан юм. Луйзийн үзэл, ойлголтыг хүмүүст таниулсан энэ ном 1988 онд дахин хэвлэгдсэн ба дэлхийн 33 оронд, 25 хэл дээр орчуулагдсан төдийгүй хамгийн шилдэг борлуулалттай ном болж чадсан юм. Эдүгээ 27 ном бичээд байгаа энэ гайхалтай эмэгтэйн бага нас хүнд хэцүү, бэрхшээл дунд өнгөрсөн ч түүний баримталдаг амьдралын эерэг философи, эрүүлжих техник, оюун ухаан, өгөөмөр сэтгэл нь өөртөө төдийгүй сая сая уншигчид эрүүл, аз жаргалтай амьдралыг бэлэглэдэг юм. Луйз одоо Хэй Хаус хэмээх, нэр хүндтэй, томоохон хэвлэлийн компанийг удирддаг бөгөөд гэрийнхээ нэг өрөөнд эхэлж байсан тэр жижигхэн хэвлэлийн цех одоо 10 сая гаруй ном, хуурцаг хэвлэж, борлуулсан, гайхалтай том корпораци болон өргөжөөд байна. Мөн хатагтай Луйзийн үүсгэн байгуулсан 'Хэй-ийн Сан', 'Луйз Л Хэй-ийн Буяны Сан' зэрэг нь зовлон бэрхшээл амсаж, өвдөж, шаналсан хүүхэд, эмэгтэйчүүдэд туслахад үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн юм. Луйзийн бичсэн бие, сэтгэл, оюун санааг эрүүлжүүлэх үгс олон сонин сэтгүүлд гарч, дэлхийн томоохон телевизүүд түүнийг хөтөлбөртөө урьж оролцуулдаг. Түүний сар бүр эрхлэн гаргадаг 'Хүндэт Луйз' булан АНУ, Канад, Австрали, Испани, Аргентина зэрэг улсуудын 50 гаруй сэтгүүлд нийтлэгддэг. Хүмүүсийн урилгаар очиж лекц унших, зөвлөгөө өгөх, сургалт явуулах гээд Луйз олон газраар аялдаг бөгөөд бусад үед тэрбээр зураг зурах, цэцэг тарих, бүжиглэхэд цаг заваа зориулдаг ажээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй