Этгээд хүн (30)
Бүтээлийн формат:
Этгээд хүн (30)
Этгээд хүн зохиол анх 1944 онд хэвлэгджээ. Эхлээд жирийн албан хаагч, Алжир хотын иргэн Мерсо хэмээгч залуугийн өдөр тутмын нэг хэвийн амьдрал гардаг. Эх нь нас барж түүнийгээ оршуулна. Мерсо бичээчийн ажилтай Мари гэгч залуу бүсгүйтэй холбогддог. Тэр хүүхэнтэй учир ургуулсандаа харамсдаг ч үгүй, сүйд майд болж дурладаг ч үгүй. Удалгүй энэ бараан амьдралд нь эмгэнэлт явдал тохиолддог. Тэр гэнэтийн муу цочролоор танилынхаа өгсөн гар буугаар нэгэн арабыг алчихдаг...
Энэхүү аллага нь ямар ч утга учиргүй байсан агаад цаазлуулах ял сонссон, үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг хөнддөг.