Этгээд хүн (30)
Бүтээлийн формат:
Этгээд хүн (30)
Этгээд хүн зохиол анх 1944 онд хэвлэгджээ. Жирийн албан хаагч, Алжир хотын иргэн Мерсо хэмээх залуугийн өдөр тутмын нэг хэвийн амьдралыг өгүүлэн зохиол эхэлдэг. Эх нь нас барж түүнийгээ оршуулна. Мерсо бичээчийн ажилтай Мари гэгч залуу бүсгүйтэй холбогддог. Тэр бүсгүйтэй учир ургуулсандаа харамсдаг ч үгүй, сүйд майд болж дурладаг ч үгүй. Удалгүй энэ бараан амьдралд нь эмгэнэлт явдал тохиолдоно. Тэр гэнэтийн муу цочролоор танилынхаа өгсөн гар буугаар нэгэн арабыг алчихдаг...
Энэхүү аллага нь ямар ч утга учиргүй байсан агаад цаазлуулах ял сонсон, үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг хөнддөг.