АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
264
Нүүр
ХЭМЖЭЭ
0.5
MB
ISBN-13
9789919515287

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Эскивель нь кино зохиол бичиж, роман туурвиж эхэлсний хамгийн анхных нь Como agua para chocolate хэмээх энэхүү бүтээл байв. Уг роман 1989 онд хэвлэгдэн гармагцаа уншигчдын анхаарлыг татаж, төд удалгүй Мексикийн уран зохиолын шинэ үеийн хамгийн амжилттай зохиолуудын нэг болжээ. Одоогоор 34 хэлнээ орчуулагдсан энэ романаар 1992 онд мексик найруулагч Альфонсо Арау (Альфонсо, Лаура хоёр хожим нь гэр бүл болжээ) кино бүтээсэн нь Эскивелийг роман туурвигч гэдгээрээ олон улсад танигдахад хувь нэмэр оруулсан юм.

Үйл явдал нь 1910 оны үед (Мексикийн хувьсгал эхлэх үед) өрнөх энэ романд Мексик-Америкийн хилийн ойролцоох фермд аж төрдөг Гарсагийн гэр бүлийнхний амьдралыг өгүүлнэ. Энэ гэр бүлийн өрхийн тэргүүн эрт нас барж дан эмэгтэйчүүд үлдсэн нь уг романы гол баатрууд болдог. Эскивель уг романдаа тодорхой нэг уламжлал, тэр тусмаа латин америкийн уран зохиолын уламжлалыг дагаад зогссонгүй, эрс тэс хоёр төрлийн номыг, өөрөөр хэлбэл сар, сараар хуваасан цуврал хэлбэрийн роман болон гал тогооны жорын ном хоёрыг хольж шингээснээс харахад түүний хошин шогийн мэдрэмж, хашигдаж баригдалгүй чөлөөтэй сэтгэн туурвих чадвар, шинийг турших дуртай сониуч зан нь тодхон харагдана. Тодруулж хэлбэл, романы арван хоёр бүлгийг тус бүр саруудад тааруулан хуваарилж, түүнчлэн зохиолын эхэнд нэгэн мексик хоол бэлтгэх жорыг нарийн тодорхой тоочин өгүүлж, улмаар уг жор нь үйл явдалтай нягт сүлэлдэх ажээ.

Хүн заримдаа хоёр зүйлийн нэгийг л сонгох ёстой болдог. Уламжлал уу эсвэл дэвшил үү? Гэр бүлийн эв нэгдэл үү аль эсвэл амин хувийн аз жаргал уу? Хувь хүн бүр, айл өрх болгон, эцэстээ бүр нийгэм ч бас энэ сонголттой нэгэн цагт тулгардаг. Мэдээж хэрэг эл төвөгтэй нөхцөл байдал зөвхөн Эскивелийн романд өгүүлэгдээд өнгөрөх бус, дэлхий дахины олон улс гүрэнд, тэр дундаа манай улсад ч бас арай өөр маягаар илэрдэг. Тийм ч учраас энэхүү роман уншигчдад туйлын зугаатай, уран зохиол талаасаа тун сонирхол татам бүтээл болохоос гадна нийтийн хэлэлцүүлэг, шүүмж маргаан өрнүүлж болохуйц нийгэм-улс төрийн чухал ач холбогдолтой зохиол юм.


Үзүүлэлт

ISBN-139789919515287
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо264 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.488 MB

Зохиолчийн талаар

Сабахаттин Али бол XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг билээ. 1907 онд Османы эзэнт гүрэнд төрж, 1948 онд Турк-Болгар улсуудын хил дээр бусдын гарт амь үрэгдсэн Сабахаттин Алигийн амьдралын түүх, Турк улсын их өөрчлөлт, хямралын үетэй давхацдаг. 

Тэр бага сургуульд хэсэг багшилсныхаа дараа Герман улсад хоёр жил сурч, Туркт буцаж ирээд герман хэлний багшийн ажил эрхлэх болжээ. Али эхлээд коммунизмыг ухуулан сурталчилсан хэргээр, дараа нь Туркийн улс төрчдийг шүүмжилсэн хэргээр нийт хоёр ч удаа шоронд сууж, төрд алба хаших эрхээ хасуулж байв. Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрсөн Сабахаттин Али урт насалж чадаагүй ч жаран өгүүллэг, гурван роман, нэг жүжиг, дал гаруй шүлэг туурвисан билээ. Алигийн 1937 онд бичсэн анхны роман Куюужакийн Юсуф Туркийн утга зохиолын хамгийн чухал бүтээлүүдийн нэгд тооцогдож, тус улсын Боловсролын яамнаас уншихыг зөвлөдөг зуун номын жагсаалтад багтсан байдаг. Куюужакийн Юсуф роман ихэнхдээ тосгоны амьдралын талаар хүүрнэдэг бол түүний дараагийн Бидний доторх чөтгөр (1940) романы үйл явдал Истанбул хотод өрнөнө. Энэ роман улс төрийн утга агуулгаараа үндсэрхэг үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэж байжээ. Зохиолчийн сүүлчийн роман Арьсан хүрэмтэй Мадонна 1943 онд ном болж хэвлэгдсэн юм. 

Сабахаттин Али байнгын дарамтад өртөж, ядуу зүдүүгийн зовлон туулж, эх орондоо амьдрах аргагүй болсноос гадна, паспортаа хураалгасан учир 1948 оны IV сард хууль бусаар хил давах гэж яваад үндсэрхэг үзэлтний гарт амиа алдсан билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй