Internom

Арьсан хүрэмтэй Мадонна (6)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2016
Арван нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
264
Нүүр
ISBN-13
9789997313645
ХЭМЖЭЭС
180 x 115 x 18 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрч, үүний нөлөө бусад уран бүтээл ялангуяа өгүүллэгүүдэд нь тод туссан Сабахаттин Алигийн энэхүү Арьсан хүрэмтэй Мадонна романд харин улс төрийн утга агуулга төдий ажиглагдахгүй. Энэ зохиолыг хамгийн товчхондоо “бүтэлгүй хайрын түүх” гэж тодорхойлж болох биз. Энэ романы үйл явдал Истанбул, Берлинд өрнөж, “Арьсан хүрэмтэй Мадонна” буюу Мариа Пүдер, Раиф Эфэнди хоёрын гачлант хайр дурлалын тухай өгүүлэх болно.

Романыг өөр хоорондоо холбоотой үндсэн хоёр хэсэгт хуваан авч үзэж болно: Романы хүүрнэгч Расымын, ажлын газрын найз Раиф Эфэндигийнхээ сэтгэлийн далд нууцыг мэдэхийг чармайж буй тухай ерөнхий өгүүлэмж: Расымын Раиф Эфэндигийн Берлинд өнгөрүүлсэн хоёр жилийн амьдралаа хүүрнэсэн хар хавтастай тэмдэглэлийн дэвтрийг уншиж буй тухай гол хэсэг. Ерөнхий өгүүлэмж нь гол хэсгээ гадуур нь хүрээлсэн буюу “зохиол дотор зохиол” (frame narrative) хэлбэртэй. Зохиол хэдий Мариа Пүдерийн өөрийн хөргийг Мари эхийн зурагтай зүйрлүүлж хочилсон нэрээр нэрлэгдсэн ч, энд Раиф Эфэндигийн ганцаардсан сэтгэлийн хөрөг хамгаас тод тусжээ. Хайр дурлал, үйл явдалд хөтлөгдөхөөсөө илүүтэй нийгмээс гадуурхагдаж ганцаардсан хүний дотоод сэтгэлийг тод томруун дүрсэлсэнд энэ зохиолын гол онцлог оршиж байгаа болов уу. Зохиолд бичигдсэн цаг үеийн буюу дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үеийн уур амьсгал ч тод харагдана.      

Энэ романы ерөнхий санаа, зохиолчийн “Ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөвдмөөр, тэрчлэн хамгийн мулгуу хүний сэтгэл ч гайхаж мэлэрмээр нарийн түвэгтэй байдаг юм байна!.. Бид яагаад үүнийг ойлгохоос ингэтлээ зугтаж, хүн гэгчийг ойлгох, үнэлж дүгнэх ер маш амархан гэж боддог юм бол?” гэсэн хоёр өгүүлбэрт нуугдаж буй биз.

Энэ роман турк хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг арван номын нэгээр нэрлэгдэж, хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтад байнга багтсаар иржээ.


Үзүүлэлт

ISBN-139789997313645
Худалдаанд гарсан огноо2016-11-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо264 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин75 гр
Хэмжээс180 x 115 x 18 мм

Зохиолчийн талаар

Сабахаттин Али бол XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг билээ. 1907 онд Османы эзэнт гүрэнд төрж, 1948 онд Турк-Болгар улсуудын хил дээр бусдын гарт амь үрэгдсэн Сабахаттин Алигийн амьдралын түүх, Турк улсын их өөрчлөлт, хямралын үетэй давхацдаг. 

Тэр бага сургуульд хэсэг багшилсныхаа дараа Герман улсад хоёр жил сурч, Туркт буцаж ирээд герман хэлний багшийн ажил эрхлэх болжээ. Али эхлээд коммунизмыг ухуулан сурталчилсан хэргээр, дараа нь Туркийн улс төрчдийг шүүмжилсэн хэргээр нийт хоёр ч удаа шоронд сууж, төрд алба хаших эрхээ хасуулж байв. Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрсөн Сабахаттин Али урт насалж чадаагүй ч жаран өгүүллэг, гурван роман, нэг жүжиг, дал гаруй шүлэг туурвисан билээ. Алигийн 1937 онд бичсэн анхны роман Куюужакийн Юсуф Туркийн утга зохиолын хамгийн чухал бүтээлүүдийн нэгд тооцогдож, тус улсын Боловсролын яамнаас уншихыг зөвлөдөг зуун номын жагсаалтад багтсан байдаг. Куюужакийн Юсуф роман ихэнхдээ тосгоны амьдралын талаар хүүрнэдэг бол түүний дараагийн Бидний доторх чөтгөр (1940) романы үйл явдал Истанбул хотод өрнөнө. Энэ роман улс төрийн утга агуулгаараа үндсэрхэг үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэж байжээ. Зохиолчийн сүүлчийн роман Арьсан хүрэмтэй Мадонна 1943 онд ном болж хэвлэгдсэн юм. 

Сабахаттин Али байнгын дарамтад өртөж, ядуу зүдүүгийн зовлон туулж, эх орондоо амьдрах аргагүй болсноос гадна, паспортаа хураалгасан учир 1948 оны IV сард хууль бусаар хил давах гэж яваад үндсэрхэг үзэлтний гарт амиа алдсан билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй