АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
140
Нүүр
ХЭМЖЭЭ
0.5
MB
ISBN-13
9789919515690

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох Даян дэлхийн жигшүүрт түүх-ээ бичжээ. Энэ түүвэрт багтсан өгүүллэгүүдээ Борхес өмнө нь “Шүүмж” (Critica) хэмээх сэтгүүлийн уран зохиолын тусгай дугааруудад нийтлүүлсэн байв. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” (los ejercicios de prosa narrativa) гэж тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Туркестан, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. Et cetera өгүүллэгийн хоёр дэд хэсэгт яавч жигшүүрт явдал өрнөж таарахгүй гэж бодохуйц газар буюу христийн шашны диваажинд өрнөдөг нь тун гайхмаар хэрэг. 

Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт –– Борхесын хүүрнэлгүй өнгөрүүлсэн жигшүүрт хэргийг бодож олох тийм ч амар бус. Түүвэрт багтсан Ягаан булангийн хүн, Et cetera хэмээх өгүүллэгүүдээс бусдыг нь Борхес өөрөө зохиож бичээгүй, харин төрөл бүрийн эх сурвалжаас авч өөрийнхөөрөө дахин найруулж, шинээр хүүрнэсэн юм. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.


Үзүүлэлт

ISBN-139789919515690
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо140 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.507 MB

Зохиолчийн талаар

1899 онд Аргентины Буэнос-Айрес хотноо төрж, 1986 онд Швейцарын Женев хотноо таалал төгссөн Хорхе Луис Борхес бол өгүүллэг, эсээ төрлөөрөө XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг. Борхесыг Латин-Америкийн шидэт реализмын үндэс суурийг тавьсан хүн ч гэж үзэх нь бий. Тэрээр постструктуралист философичдод хүчтэй нөлөө үзүүлжээ. Түүнчлэн өөрсдийгөө шидэт реализм урсгалын төлөөлөгч гэж үзэх нь бүү хэл, энэ урсгалаас аль болох зайгаа барихыг хичээдэг Роберто Боланьо гэх мэт Латин-Америкийн хожуу үеийн зохиолчид ч Борхесоос олонтоо эшлэхээс гадна түүнээс санаа авсан гэдгээ нуудаггүй билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

3.0 үнэлгээтэй
Нийт 2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх
Амарном хэрэглэгч
2024 Дөрөвдүгээр сар 10
Баталгаатай худалдан авалт
Sonsoj ygd bolohgui bgn be pisda