АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
120
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ХЭМЖЭЭ
12.7
MB
ISBN-13
9789919516352

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уруугаа ургасан мод нь ид шидийн ертөнцийн олон төрлийн гайхамшигт баатрууд ба ер бусын үйл явдлаар дүүрэн үлгэрчилсэн тууж юм. Зарим утга зохиол судлаач, шүүмжлэгчид Уруугаа ургасан мод туужийг хүүхдийн үлгэрчилсэн тууж гэхээсээ илүүтэй энэтхэгийн нийгмийн кастын давхаргыг шүүмжилсэн ёгт философи утгатай гэж үзэх нь ч бий.

Зохиолч номынхоо талаар, эхний удаа уншихад та энгийн нэгэн шидэт түүхийг олж харах ба хоёр дахиа уншвал тэрхүү үлгэрчилсэн зохиолын цаана нуусан миний гол санааг олох болно гэсэн байдаг. Хүн бүрийн дотор бага насны дурсамжууд, тухайн үеийн мэдрэмжүүд насан өөд болох хүртэл нь дотоод сэтгэлд нь нуугдаж байдаг учраас би хүүхдийн ном бичих дуртай гэж номын зохиогч өмнөх үгтээ бичжээ.

Аавыгаа нас барсны дараа ээжтэйгээ хоёулаа үлдсэн Иосеф хүү мөргөлд очих дургүй бөгөөд ихэс дээдсийг хүндэлдэггүй гэх шалтгаанаар өлсгөлөнгийн ирмэгт тулдаг. Ийнхүү тэд сүүлчийн хөрөнгө болох үнээгээ зарж хэдэн өдрийн өл залгуулахаар шийдэх боловч Иосеф шуналт хүний башир аргад хууртан мөнгөний оронд “шидэт үр” авч орхино. Үрийг газарт суулгахад, бусад мод шиг өөдөө биш уруугаа мод ургачихсан байх ажээ. Адал явдал цаашид улам сонирхолтойгоор үргэлжлэх болно.


Үзүүлэлт

ISBN-139789919516352
Тохиромжтой нас8-12
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо120 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ12.7 MB

Зохиолчийн талаар

Кришан Чандар 1914 оны 11 сарын 23-нд Энэтхэгийн Раджастханд төрсөн бөгөөд богино өгүүллэг, роман бичдэг Урду зохиолч байв. Тэрбээр хүүхэд насаа Кашмирт өнгөрүүлсэн ба түүний бичсэн богино өгүүллэгүүд нь ихэвчлэн Кашмир тосгоны түүх байдаг. 1930-аад оноос Форман коллежид суралцах болсон ба сургуулиасаа эрхлэн гаргадаг сэтгүүлд англи, урду хэлний редактораар ажиллаж эхэлсэн ба 1932 онд Садху хэмээх анхныхаа богино өгүүллэгийг урду хэлээр бичжээ. Чухам энэ үеэс түүнд англи хэл дээр зохиолоо бичих санаа төрсөн гэдэг. 

Тэрээр 20 гаруй роман, 30 гаруй богино өгүүллэгийн түүвэр болон олон тооны радио жүжиг урду хэлээр бичсэн бөгөөд Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа зохиолоо Хинди хэлээр бичих болжээ. Мөн Болливүүдэд алдартай олон кино зохиол бичсэн байдаг бөгөөд түүний зохиол бүтээлүүд англи хэлийг оролцуулаад нийт 16 хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг. Кришан Чандарын зохиолууд Энэтхэгийн уран зохиолын ертөнцөд гялалзах тод одны нэг байсан бөгөөд Урдугийн орчин үеийн уран зохиолын хөгжилд ч ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Тэрбээр Салма Сиддик хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон ба 1977 оны 3 сарын 8-нд Мумбай дахь өөрийн ажлын өрөөндөө зүрхний шигдээсээр нас барсан байжээ. 

Кришан Чандар багаасаа амьтан тэжээдэг байсан бөгөөд нас барах үедээ нугасны тухай зохиол бичиж эхлүүлсэн боловч эхний өгүүлбэрээ ч дуусгаж чадалгүй амьсгал хураасан байсан гэдэг. Түүний дурсгалд зориулан босгосон хөшөө нь өдгөө Фаунтэн Паркад сүндэрлэн байна. Тэрбээр маш хүнлэг, энэрэнгүй хүн байсан бөгөөд кастын систем, мухар сүсэг, хүчирхийлэл, терроризмыг хүчтэй эсэргүүцэн шүүмжлэгч байв. Түүний зохиол бүтээлүүдээс Уруугаа ургасан мод, Мянган эрийн сэтгэл булаасан бүсгүй зэрэг зохиолууд нь монгол хэлнээ хөрвүүлэгдэж, уншигчдын сэтгэлийг мялаасан билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй