АНГИЛАЛ
Зөгнөлт, фантаз
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
352
Нүүр
ХЭМЖЭЭ
2.1
MB
ISBN-13
9789919517243

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Беатрис охины амьдардаг Чикаго хотын иргэд таван бүлэгт хуваагдах бөгөөд бүлэг тус бүр өөрийн гэсэн онцлог зан чанартай. Эдгээр бүлэг нь Золиослол (амь бие хайргүй), Үнэнч (үнэнч шударга), Мэдлэг (ухаантай), Нөхөрсөг (тайван), Эр зориг (зоригтой) нар болно. Жил бүрийн тодорхой нэг өдөр бүх арван зургаан настнууд насан туршийн амьдралаа зориулах бүлгээ сонгох ёстой. Харин Беатрисын сонголт бол өөрөөрөө байх, гэр бүлийнхэнтэйгээ үлдэх гэсэн сонгох боломжгүй зүйлс. Иймээс тэр бүгдийг, бүр өөрийгөө ч гайхшруулсан сонголт хийнэ. Үүний дараах маш өрсөлдөөнтэй элсэлтийн үеэр Беатрис өөрийгөө Трис хэмээн шинээр нэрлэж, хэн хэн түүний найз нөхөд болохыг тодорхойлох гэж тэмцэж, өөрийнх нь сонгосон амьдралд орж ирсэн, заримдаа гайхан биширмээр хэр нь заримдаа цухал төрүүлэм залуутай дурлалцана. Түүнээс гадна түүнд өөрийн гэсэн нууц бий. Энэхүү нууцаа задруулбаас өөрийг нь үхэлд ч хүргэх аюултай гэсэн анхааруулга авчээ. Мөн тэрбээр өөрийнх нь өөлөх зүйлгүй харагддаг нийгмийнх нь үнэн төрхийг харуулах өсөн нэмэгдэж буй тэмцлийг олж мэднэ. Улмаар өөрийнх нь нууц түүнийг, түүний хайртай хүмүүсийг хамгаалахад туслах...эсвэл бүрмөсөн үгүй хийж болохыг ойлгоно. Энэхүү сэтгэл хөдөлгөм шийдвэр, зүрх шимшрэм урвалт, гайхаж цочирдом үр дагавар, санаанд оромгүй хайр дурлалын түүхээр дүүрэн Divergent цувралын тэргүүн боть-анхны номоороо Вероника Рот утга зохиолын ертөнцөд дуулиан тарьсан юм


Үзүүлэлт

ISBN-139789919517243
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо352 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ2.1 MB

Зохиолчийн талаар

Америкийн зохиолч, богино өгүүллэг туурвигч Вероника Рот 1988 оны 8-р сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотод зураач Барбара Росс гэх эмэгтэйн бага охин болон мэндэлжээ. Зохиолчийг 5 настай байхад нь эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ээж нь Франк Росс гэх эртэй дахин гэр бүл зохиожээ. Рот Баррингтоны ахлах сургуулийг төгссөний дараа Карлетон коллежид нэг жил суралцсан бөгөөд дараа нь Нортвестерн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсжээ. Түүний гурвалсан зохиол болох 'Divergent', 'Insurgent', 'Allegient' нь Ротын нэр хүндийг өндөрт өргөснөөс гадна түүнд олон шагнал, ихээхэн хэмжээний ашгийг авчирсан байна. Түүний анхны ном болох Divergent-ийг 2011 онд Goodreads сайтын уншигчдын хамгийн дуртай номоор нэрлэсэн ба 2012 онд Рот шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичигч шилдэг залуу зохиолчоор шалгарсан билээ. Рот их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байхдаа өвлийнхөө амралтаар анхны ном болох 'Divergent'-ийг бичсэн нь тэр даруйдаа амжилтанд хүрч, сургуулиа төгсөхөөсөө өмнө зохиогчийн эрхээ зарж чадсан байна. 'Divergent' 2011 оны 4-р сард хэвлэгдсэн бөгөөд Саммит Энтертайнмент компани ном нь хэвлэгдэхээс сар гаруйн өмнө Ротоос кино хийх зөвшөөрлийг худалдан авсан байлаа. Ингээд 'Divergent' киноны зураг авалт 2013 оны 4-р сард эхэлж, 2014 оны 3-р сард дэлгэцэнд гарсан юм. Үүний дараа Лионсгейт 'Insurgent' цувралаар нь кино хийхээр албан ёсны зөвшөөрлийг нь авч 2015 оны 3-р сард киноны нээлтийг хийжээ. Зохиолын 3 дахь цуврал болох 'Allegient'-ийг 2 бүлэг болгон кино хийхээр төлөвлөж байгаагаа Саммит Энтертайнмент мэдэгдсэн бөгөөд 1-р хэсэг нь 2016 оны 3-р сарын 18-нд, 2-р хэсэг нь 2017 оны 3-р сарын 24-нд тус тус нээлтээ хийхэд бэлэн болно хэмээжээ. Өдгөө тэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болсон Рот Нелсон Фич хэмээх зурагчин залуутай гэр бүл болсон ба одоо Чикагод амьдарч байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй