Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Супер найзууд дахиад л гавьяа байгуулаа...
Питигийн гурван дайсан ахиад л бөөн хэрэг тарьж орхив. Шөнө болсон аймшигт түймрээс супер найзууд бүгдийг эсэн мэнд гаргав.
Гахай, Кранки, Боб нар буюу бөөснүүдийн хаана байгааг хэн ч мэдэхгүй байлаа. Тэд хамгийн сүүлд түймэр гарсан кино театрт үзэгдээд алга болжээ.
Энэ талаар Пити муур шоронгоос “Би тэдний хаана байгааг ерөөсөө мэдэхгүй ээ. Нэг мэдэхэд л алга болчихсон. Хаана байгаа юм бол доо?” гэж биеэ маажингаа өнөө өглөө мэдүүлсэн байна. Бас дахин дахин биеэ маажаад л, маажаад л, маажаад л байжээ.
Нохой хүн ба тэдний найзуудын адал явдал үргэлжилсээр...
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919518424
- Тохиромжтой нас : 6+
- Худалдаанд гарсан огноо : 2022-12-21
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 256 нүүр
- Эрхлэн гаргасан : Цэнхэр гүзээлзгэнэ
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 450 гр
- Хэмжээс : 210 x 140 x 16 мм
ISBN-13 | 9789919518424 |
---|---|
Тохиромжтой нас | 6+ |
Худалдаанд гарсан огноо | 2022-12-21 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 256 нүүр |
Эрхлэн гаргасан | Цэнхэр гүзээлзгэнэ |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 450 гр |
Хэмжээс | 210 x 140 x 16 мм |
Зохиолчийн талаар
Зохиолч-зураачийн тухай
Дейв Пилки хүүхэд байхдаа ADHD буюу анхаарлын дутагдал, хэт идэвхжилийн эмгэг, унших чадваргүйн өвчин болон зан төлөвийн асуудалтай байжээ. Дейв ангидаа маш их үймүүлдэг байсан тул багш нар нь түүнийг өдөр бүр сургуулийн хонгилд суулгадаг байв. Азаар Дейв зураг зурж, түүх зохиох дуртай байлаа. Тэрээр хонгилд сууж байхдаа өөрийн гэсэн комик номуудаа бүтээдэг байв.
Коллежид суралцах үед зурах болон бичихэд нь урам хайрласан багштайгаа уулзсан. Тэрээр 1986 онд хамгийн анхны ном болох "ДЭЛХИЙН ДАЙН ЯЛАВ" бүтээлээрээ үндэсний тэмцээнд түрүүлж байжээ. Мөн 1998 онд “НОХОЙН АМЬСГАЛ” номоороо Калифорнийн “Залуу уншигчид”-н медалийг хүртэв. Үүнээс өмнө ч тэр олон зохиол туурвисан бөгөөд 1997 онд “ЦААСАН ХҮҮ” номоороо Калдекоттын шагнал авсан билээ.
2002 онд хэвлэгдсэн “Живхтэй супер жаалын адал явдлууд” нь “Ахмад дотуур өмд”-өөс хойш гарсан хамгийн анхны бүрэн хамжээний комик ном болсон юм. Мөн тус ном нь USA Today-н бүх номны бестселлерийн 6-д бичигдсэн төдийгүй New York Times-ын бестселлер болжээ. Үүний араас “Живхтэй супер жаал 2: Живхтэй дээрэмчдийн дайралт” хэмээх ном нь USA Today-н бестселлер болсон юм. Энэхүү номнуудын уламжлалт бус, шинэлэг хэв маяг нь хүүхдүүдийн хязгааргүй бүтээлч байдлыг дэмжиж өгөх зорилготой билээ.
Түүний зохиолууд хагас намтарчилсан бөгөөд бүх нийтийн сэдэв болсон нөхөрлөл, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлтнүүдийн хүмүүсийн ялалтын тухай өгүүлдэг.
Дав эхнэрийнхээ хамт Номхон далайн баруун хойд хэсэгт жижиг завиар аялах дуртай.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бүр итгэмээргүй
Бүр итгэмээргүй