Одоо цагийн хүч

Main cover


АНГИЛАЛ
Сэтгэл санаа, бие махбод
ХУДАЛДААНД
2013
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
235
Нүүр
ISBN-13
9789996205132
ХЭМЖЭЭС
205 x 135 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Одоогийн хүч ном руу аялал хийхийн тулд бид аналитик ухаанаа болон түүний хуурмагаар үүсгэсэн мөн чанарыг, ард нь байгаа эго үзлээ орхих хэрэгтэй. Энэ гайхамшигт номын дөнгөж эхний хуудаснаас эхлэн хавьгүй өндөр түвшин рүү бид түргэн явж, тэнд илүү тунгалаг агаар амьсгална. Бид өөрсдийн хүн байх төлөвийн эвдэгдэшгүй мөн чанарт болон “төрөх, үхэх амьдралын олон хэлбэрийн цаана байгаа мөнхөд оршдог нэг амьдрал руу” холбогдоно. Хэдийгээр энэ аялал амаргүй сорилт боловч уншигчдаа хөтөлж, ойлгомжтой болгохын тулд Экхарт Толл энгийн үгс ашиглаж, асуултад хялбараар хариулах хэлбэрээр энэ номоо туурвижээ. Экхарт Толл сэтгэлгээний эртний мастеруудын цаг хугацааны хязгааргүй олон сургаалын талаар энгийнээр, тодорхой бичдэг бөгөөд “шаналлаас гарч, амар тайванд хүрэх зам тэнд байна” хэмээх жирийн боловч гүнзгий мэдлэгийг өгдөг. Анх хэвлэгдсэнээсээ хойш ам дамжин яригдаж буй “Одоо цагийн хүч” ном бол уншигч хэн бүхний амьдралыг өөд дэвжээж, үлэмж өөрчлөх чадвартай ховор бүтээлүүдийн нэг юм.

Үзүүлэлт

ISBN-139789996205132
Худалдаанд гарсан огноо2013-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо235 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин350 гр
Хэмжээс205 x 135 x 15 мм

Зохиолчийн талаар

Герман гаралтай Канадын иргэн, зохиолч, илтгэгч Экхарт Толл 1948 оны 2-р сарын 16-нд Люнен хотод хотод төржээ. Түүний хүүхэд нас гуниг, гутрал дунд өнгөрсөн бөгөөд хэзээ ч өөрийг нь ойлгодоггүй хүйтэн хөндий сургуулийн орчноос тэр зугтдаг байлаа. Хоорондоо үргэлж зодолддог байсан эцэг, эх нь эцэстээ салж, Экхарт 13 настайдаа аавтайгаа хамт амьдрахаар Итали руу нүүсэн аж. Тэнд очоод сургуульд явалгүй, гэрээрээ уран зохиол, гадаад хэл, одон орон судалдаг байв. 15 настайдаа Германы яруу найрагч, зураач Жозеф Антон Шнайдерфранкены номуудыг уншиж, түүний зохиолуудад автах болжээ. 19 настайдаа Англи рүү нүүж, тэнд Лондоны нэгэн сургуульд 3 жил герман, испани хэл заасан юм. Энэ хугацаанд тэрээр сэтгэл гутралтай, цухалдуу байсан ба амьдралынхаа утга учрыг танин мэдэхээр оролдож эхлэв. Ингээд Лондоны их сургуульд элсэн орж, гүн ухаан, сэтгэл судлал, уран зохиол судлах болсон ба сургуулиа төгсөөд Кембрижийн их сургуульд тэтгэлэгээр суралцах боломж олдсон ч сургуулиа хаяжээ. Ингээд 1977 онд 29 настай Экхарт амиа хорлох хэд хэдэн удаагийн оролдлого хийж бүтэлгүйтсэнийхээ дараа өөрийн дотоод ертөнцөө өөрчлөх хэрэгтэйг ойлгосон гэдэг. Хэдэн жил ажилгүй байж, дотоод ертөнцөө танин мэдэх эрэл хайгуул хийж яваад шашны багш болж, номоо бичиж эхлэв. 1997 онд 'Одоогийн хүч' хэмээх анхны номоо бичиж хэвлүүлсэн нь 2000 онд Нью-Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын жагсаалтанд багтсан юм. Үүний дараа 'Одоогийн хүчийг амьдралдаа хэрэгжүүлэх нь' '2001', 'Анир чимээгүй яриа' '2003', 'Шинэ ертөнц: Амьдралын зорилгоо ухамсарлахуй' '2005', 'Милтоны нууц' '2008', 'Бодгалийн хамгаалагчид''2009' зэрэг ном бичсэнээс Шинэ ертөнц ном нь хэвлэлтээс гараад ганцхан сарын дотор 3,5 сая хувь борлогдож, Опра Уинфри номын клубтээ хэлэлцүүлэг өрнүүлж байв. Экхарт хэдийгээр шашны багш байсан ч гэсэн аль нэг шашныг онцлон шүтдэггүй ба түүний зохиолуудад Зэн буддизм, Хинди, Ислам, Христийн сургаал аль аль нь илэрсэн байдаг. '

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй