Удирдахуйн ухаан

Main cover


АНГИЛАЛ
Менежмент
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
547
Нүүр
ISBN-13
9789996239588
ХЭМЖЭЭС
286 x 217 x 33 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол улс удирдлагын ухааны чиглэлээр баялаг өв уламжлалтай бөгөөд дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй. Гэвч өнөөдөр хувь хүн, байгууллагад тулгамдаж байгаа асуудлууд өргөн хүрээг хамрах болж олон төрлийн удирдахуйн ухааны салбар чиглэлүүд хөгжих болжээ. Одоогоор удирдахуйн ухааны 70 орчим урсгал чиглэл төр, нийгэм, бизнесийн салбарт идэвхитэй ашиглагдаж байна. Үүнээс 50 төрлийн удирдахуйн ухааны талаар энэхүү номонд оруулсан бөгөөд та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж энгийн үгээр, хялбар ойлгохуйц байдлаар бичжээ. Уг ном нь төрийн болоод төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн олон чиг үүргийн менежерүүдийг харилцан уялдаатай ажиллах, хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан ойлголцох, асуудлаа шийдэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ба удирдахуйн ухааны нэр томьёо, тодорхойлолтуудыг нэгтгэх, үйл явцыг тодорхойлж, өдөр тутмын хэрэглэгдэхүүн болгон ашиглахад чиглэгдсэн зөвлөмжүүдийг тусгасан байна. Номын агуулга нь төлөвлөлт, зохион байгуулалт, манлайлал, хяналт гэсэн дөрвөн бүлэг, хавсралтуудаас бүрдэх бөгөөд тухайн бүлгийн утга санааг илэрхийлсэн зураг график, фото зураг, нэр томьёоны тайлбар зэргийг багтаажээ.

Үзүүлэлт

ISBN-139789996239588
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо547 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин2000 гр
Хэмжээс286 x 217 x 33 мм

Зохиолчийн талаар

Ц.Өнөржаргал нь хөгжлийн стратеги, төсөл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг. Төрийн байгууллагын гүйцэтгэл, компанийн засаглал, худалдан авах ажиллагаа, манлайлал, өрсөлдөх чадвар зэрэг чиглэлүүдээр АНУ, БНСУ, БНХАУ, Макаод мэргэжил дээшлүүлсэн. Удирдлагын академийн ахлах багш, Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Тэрбээр Монгол улсын төслийн удирдлагын тогтолцоог шинэчлэх чиглэлээр идэвхтэй судалгаа шинжилгээ хийж байна. Тус чиглэлээр 2013 онд засгийн газарт санал, зөвлөмж оруулснаар үндэсний чуулган зохион байгуулж Монгол улс төслийн удирдлагын үндэсний стандарт мөрдөхөөр болсон. 2008 оноос менежментийн сэтгэлгээний шинэ хандлага болох бодит чадвар, чадамжийн үндэсний судалгааг амжилттай гүйцэтгэсэн. Монгол улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлэх Эрдэнэтийн 100 000 тонн гангийн үйлдвэрийн төслийн багийг удирдаж эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж амжилттай батлуулсан. Нийт 100 орчим төслийн үйл ажиллагааг чиглүүлж, туршлага, сургамж хуримтлуулсан. Ерөнхий сайдын ажлын алба, Хөгжлийн банк, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, зэрэг байгууллагуудаас гадна УБТЗ, Багануур, Бодь, Нью Прогресс, ТЕСО, Очир Ундраа, Макс, Үндэсний бутээн байгуулалтын корпораци зэрэг бизнесийн 50 орчим байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Түүний хөдөлмөрийг төрөөс үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Аялал Жуулчлалын тэргүүний ажилтан, Ерөнхий сайдын талархлын бичиг, дурсамж талархал, Нийслэлийн хүндэт иргэн болон тэргүүний залуу медалиуд, шилдэг залуу судлаач өргөмжлөл зэргээр шагнаж байсан. 2015 оны шилдэг 9 залуугийн нэгээр шалгарсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй