АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
335
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ХЭМЖЭЭ
17.4
MB
ISBN-13
9789997319876

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хилэн хар нь 1877 онд хэвлэгдсэн ба 50 сая хувь борлуулагдсан бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номнуудын нэгт зүй ёсоор багтдаг. Хүмүүсийн харилцааны чухал хэсгүүдийг морьд болоод эздийн харилцаагаар төлөөлүүлэн уран яруу илэрхийлсэн бөгөөд нинжин сэтгэл, хайр энэрэл, хүндлэлийн үнэ цэнэ хийгээд амьдралын нугачааг зориг тэвчээрийн хүчээр даван туулж буй сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг билээ.

Зохиолын гол дүр нэгдүгээр биеэс өгүүлж байгаа хэлбэрээр бичигдсэн ба энэхүү зохиол нь хилэн харын аз жаргалтай бага насаар эхэлж, адармаатай идэр нас, мөн эх нутагтаа эргэн ирж буй баярт мөчийг харуулдаг. Анна Сьюэлл зохиолыг зөвхөн хүүхдэд зориулаад зогсохгүй тухайн үеийн морьдын эзэд, сургагч нарт, түүнчлэн амьтанд хайртай хүн бүрд зориулан бичсэн гэж өөрөө хэлж байсан удаатай.

Сургаж номлосон байдлаар бичээгүй ч, бүх насныхан уншиж болохоор ба хэдэн зууны турш үнэ цэнээ алдахааргүй үнэт бүтээл юм гэж уг зохиолыг “BBC” агентлагаас явуулсан үндэсний хамгийн хайртай зохиолын 58 дугаарт бичигдэх үед тус агентлагаас тодорхойлжээ.


Үзүүлэлт

ISBN-139789997319876
Тохиромжтой нас8-12
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо335 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ17.4 MB

Зохиолчийн талаар

Анна Сьюэлл /1820-1878/ нь амьдралынхаа турш цорын ганц зохиол бичсэн нь Хилэн Хар хэмээх ном нь байсан бөгөөд дэлхийн түүхэнд хүүхдийн ангиллын шилдэг 10 зохиолын нэгт багтдаг. Хэдийгээр энэхүү зохиолоо тэрээр насанд хүрэгчдэд зориулж бичсэн ч ийнхүү хүүхдийн зохиолоороо алдартай болсон. Харамсалтай нь тэрээр зохиолоо хэвлүүлснээс 5 сарын дараа нас барснаар зохиолынхоо алдар нэрийг хүртэж чадаагүй юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй