ТЭГ-ээс НЭГ-рүү тэмүүлэх нь

Main cover


АНГИЛАЛ
Бизнес: ерөнхий
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
210
Нүүр
ISBN-13
9789997329332
ХЭМЖЭЭС
208 x 145 x 18 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүйтэй адил бизнест тодорхой нэг хором дахин давтагдана гэж үгүй. Дараагийн Билл Гэйтс үйлдлийн систем зохиохгүй. Ларри Пэйж, Сергей Брин хайлтын систем дахин бүтээхгүй. Бас ирээдүйн Марк Зукэрбэрг нийгмийн сүлжээг ахин бий болгохгүй. Хэрвээ тэдний хийж бүтээсэн зүйлсийг дуурайн хуулбарлах гэж байгаа бол та тэднээс суралцаагүй гэсэн үг. Аливаа загварыг хуулж тавих нь шинэ зүйлийг бүтээхээс хялбар байдаг. Мэддэг зүйлээ 1-ээс n утга руу өсгөн нэмэгдүүлэх замаар, ижил төстэй зүйлийг олшруулж, өргөтгөхийг загвар хуулах гэж хэлж болно. Гэтэл цоо шинэ зүйлийг туршиж хийх бүртээ бид, 0-ээс 1 утгыг илэрхийлдэг. Шинээр бүтээнэ гэдэг бол тохиож буй цаг хугацааны хувьд давтагдашгүй, цор ганц бөгөөд үр дүн нь цоо шинэ, ер бусын байдаг. Тэгвэл тэр цэгт хэрхэн хүрэх талаар энэ номноос олж уншаарай.

Үзүүлэлт

ISBN-139789997329332
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо210 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин290 гр
Хэмжээс208 x 145 x 18 мм

Зохиолчийн талаар

Питэр Тиэл бол энтрэпрэнор мөн хөрөнгө оруулагч юм. Тэрээр 1998 онд ПэйПал-ыг үүсгэн байгуулж гүйцэттэх захирлаар нь ажиллан, 2002 онд олон нийтийн хүртээл болгож 'хөрөнгийн бирж дээр амжилттай АйПиӨү хийж' чадсанаар хурдтай өсөж буй шинэ эринд баталгаат онлайн худалдааны арилжааг бий болгосон нэгэн. Үүний дараа буюу 2004 онд Фэйсбүүк-т гаднаас хөрөнгө оруулсан анхдагч бөгөөд удирдах зөвлөлд нь ажиллаж байсан. Мөн энэ хугацаанд мэдээлэл боловсруулагч компьютер болон хүн шинжээч нарыг хослуулсан үндэсний аюулгуй байдлыг хамгаалах, дэлхийн санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Палантир Техноложис компанийг үүсгэн байгуулсан. Хөрөнгө оруулагчийн хувьд ЛинкэдИн, Еэлп гэх мэт 'ПэйПал Мафи' бүлэглэлийнхээ хамтрагчдаар удирдуулсан зуу гаруй амжилттай технологийн стартапуудын гарааны санхүүжилтэд хөрөнгө оруулж байсан. Үүгээр зогсохгүй Питэр нь СпэйсИкс болон ЭйрБиЭнБи гэх мэт амжилттай компаниудыг санхүүжүүлэгч Цахиурын Хөндийн томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтын сан болох Фаундэрс Сангийн партнэр юм. Тэрээр Тиэл нийгэмлэгийг үүсгэн байгуулсан нь залуусыг коллежоос өмнө бизнест суралцаж эхлэхийг нь урамшуулах зорилгыг агуулдаг. Мөн Тиэл сангийг манлайлдаг бөгөөд сангийн зорилго нь технологийн хөгжил дэвшлийг нэмэгдүүлэх, түүнчлэн урт хугацаанд бий болох ирээдүйн өөрчлөлтийн тухай үзэл суртлыг түгээх юм. Блэйк Мастэрс нь 2012 онд Стэнфордын хуулийн сургуульд оюутан байхдаа хийсэн Питэрийн 'Компьютерийн шинжлэх ухаан 183: Стартап' хичээлийн дэлгэрэнгүй тэмдэглэл нь интернетэд сенсаац болж байсан. Одоо тэрээр хуулийн судалгааны Жүдиката хэмээх технологийн стартап бизнесийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй