Байгууллагын сэтгэл судлал

Main cover


АНГИЛАЛ
Психологи
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
345
Нүүр
ISBN-13
9789997374431
ХЭМЖЭЭС
212 x 184 x 17 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Байгууллагын сэтгэл судлал нь байгууллагын гишүүдийн ялгаатай талуудыг судлахын зэрэгцээ тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн таатай нөхцлийг бүрдүүлэх, байгууллагын үр дүнтэй ажиллагааг дээшлүүлэх асуудлыг хүмүүсийн зан төрх, сэтгэцийн үйл ажиллагаатай холбон судалдаг сэтгэл судлалын хэрэглээний салбар юм. Сэтгэл судлалын энэхүү салбар нь байгууллага дахь бие хүн, байгууллагын доторх харилцааны онцлог, бие биедээ нөлөөлөх, удирдах, идэвхжүүлэх, сэдэлжүүлэх үйл явц, манлайлал зэрэг байгуулллага доторх бүлэг, хамт олны нийгэм сэтгэл зүйн талыг авч үздэг. Эл ном нь Байгууллагын сэтгэл судлалын үндэс, Байгууллага дахь эрх мэдэл, Манлайлалын сэтгэл зүй, Байгууллага, Сэдэлжүүлэлт, Бүлгийн сэтгэл зүй, Байгууллага дахь харилцаа, Сонгон шалгаруулалт, Байгууллага дахь стресс, Байгууллага дахь зөрчлийн сэтгэл зүй, Байгууллага дахь бие хүний хандлага, Бүтээмж ба шийдвэр гаргалт гэсэн 12 бүлгээс бүрдэнэ.

Үзүүлэлт

ISBN-139789997374431
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо345 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин685 гр
Хэмжээс212 x 184 x 17 мм

Зохиолчийн талаар

Эрдэнэт хотын ерөнхий боловсролын V дунд сургууль, МУИС, Москвагийн боловсролын их сургууль тус тус төгссөн. Эрх зүйч, сэтгэл судлаач, багш мэргэжилтэй. ОХУ-ын Москва хотод 2004 онд докторын зэрэг хамгаалсан. Боловсролын болон бизнесийн менежментийн чиглэлээр 10 гаруй магистр удирдаж хамгаалуулсан. Жу-до бөхийн спортын мастер зэрэгтэй. 2006-2010 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал, 2010-2012 онд МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал, 2012 оноос БШУЯ-ны дээд боловсролын хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байна. Бие дааж болон хамтран туурвисан гарын авлага, сурах бичгүүд: 'Монголын боловсролын түүх, 3 боть' (2009), 'Сурган хүмүүжүүлэх ухааны бүтээлийн номзүй' (2005), 'Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Бүргэдүүд овогт Дамдинжавын Санжжав' (2006), 'Сэтгэл судлал ба гавьяат багш, нэрт эрдэмтэн, алдарт сурган хүмүүжүүлэгч Б.Бор' (2005), 'СХУ-ы доктор, профессор Урайнхан овогтой Доохүүгийн Ванчигсүрэн' (2006), 'СХУ-ы доктор Боржигон овогт Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир' (2006), 'Доцент, ХҮДС-ийн профессор Урианхан Чойндонгийн Онгоодой' (2008), 'Доктор, профессор Агьнууд овогт Жанчивын Октябрь' (2012), 'Эдийн засгийн ухааны доктор, профессор Шим И Соб' (2011), 'Мэргэжлийн сэтгэл зүй' (2013), 'Сэтгэл судлалын үндэс' (2013), 'Сэтгэл судлалын бага тайлбар толь' (2013), 'Ерөнхий сэтгэл судлал' (2013), 'Монголын худалдаа' (2009), 'Худалдааны сургуульд данстай ном' (2010) гэх мэт. Түүнчлэн 'Монголын худалдааны салбарын боловсон хүчний ойллого' (2010), 'Худалдах урлаг' (2012), 'Зочлох үйлчилгээний менежмент' (2010), 'Бизнесийн харилцаа' (2009), 'Эдийн засгийн сэтгэл судлал' (2012), 'Бизнесийн амжилтын нууцаас: Жек Уэлч' (2007), 'Эрдмийн яамны эрхэмсэг бүсгүйчүүд' (2013) зэрэг ном зохиолд редактор, зөвлөхөөр ажилласан. Финланд, ХБНГУ, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, БНВАУ, ИБУНВУ зэрэгт олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарт тус тус оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэн, өгүүлэл хэвлүүлж байсан. Олон улсад бүртгэлтэй 'Боловсрол судлал' сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Монголын сэтгэлзүйч, оюутан залуучуудын 'Анима' клубын үүсгэн байгуулагч, тэргүүн, МУИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүлэгч, МЗХ-ны боловсролын хорооны дарга, Монгол-Тайван-Оросын төрийн байгууллагуудад хамтын ажиллагааг дэмжих төвийн зөвлөхөөр тус тус ажилладаг.
Нийслэлийн II дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль, Москвагийн боловсролын их сургууль тус тус төгссөн. Сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжилтэй. ОХУ-ын Москва хотод докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Бие дааж болон хамтран туурвисан гарын авлага, сурах бичгүүд: Сэтгэл судлал (2001), Сургуулийн өмнөх насныханд зориулсан цуврал тестүүд: «Математик», «Сэтгэхүй», «Бичихэд бэлтгэх нь», «Анхаарал ба ой тогтоолт» (2006), Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд (2006, 2012), Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал (2011, 2012), Эдийн засгийн сэтгэл судлал (2012), Шар айраг (2012), Бичгийн хэвний нууц (2008, 2011), Нийгмийн сэтгэл судлал (2012), Мэргэжлийн сэтгэл зүй (2013), Сэтгэл судлалын бага тайлбар толь (2013), Сэтгэл судлалын үндэс (2013), Ерөнхий сэтгэл судлал (2013), Бичгийн хэвээр хүнийг таних ухаан (2014), Сэтгэл судлалын ном зүй (2014). Түүнчлэн Рекламны сэтгэл судлал (2008), Монголын төлөөх эрдмийн хайр (2011), Судалгаа шинжилгээний ажлын зөвлөмж (2011), Санхүүгийн менежмент (2014), Сургуулийн сэтгэл зүйн алба (2014) зэрэг ном зохиолд зөвлөх, редактороор ажилласан. Гадаад дотоодод эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. Монгол буудлагын спортын шигшээ багийн тамирчдын сэтгэл судлаачаар Герман, Польш, Англи зэрэг улсуудад ажилласан. Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарт Солонгос, ОХУ, БНХАУ орнуудад оролцож байсан. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд багш, МУИС-ийн 'Боловсрол судлал' сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Боловсрол судлал, сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн. БМИУЗ-ийн шинжээч.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй