Автуус ба амьдрал

Main cover

Онлайн үнэ20,000₮
Үлдэгдэл байна

АНГИЛАЛ
Өөртөө туслах
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
96
Нүүр
ISBN-13
978-99973-963-2-7
ХЭМЖЭЭС
241 x 170 x 9 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Мэргэжлээ сонгох, зорилго тодорхойлох гэх мэт хүний амьдралын хамгийн чухал сонголт, олон эргэлтийн цэгүүд угтаа 'Зөв чиглэлийн автуус'-нд суухаас эхэлдэг юм шиг. Хэзээ ч 'Таван шар' чиглэлийн автуусанд суучихаад 'Шархад' явна гэж хүлээж болохгүй шүү дээ! Гэтэл амьдрал дээр хичнээн олон хүн анхнаасаа зорилгоо буруу тодорхойлон мэргэжлээ хүртэл буруу сонгочихоод 'Аз жаргал' гээч зүйлийг эрэн дэмий хоосон бэдэрдэг билээ дээ.

Үзүүлэлт

ISBN-13
978-99973-963-2-7
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо96 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин180 гр
Хэмжээс241 x 170 x 9 мм

Зохиолчийн талаар

Ганжавхлан гэдэг асар сонирхолтой ертөнц. Тэр багаасаа л есөн шидийн ажил хийж, өөрийгөө төрөл бүрээр туршжээ. 10 жилийн ширээнээс Солонгост оюутан болж, 2 жил сурч ирээд жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хүртэл хийж явжээ. Ингээд сурах аяллаа 2007-2012 онд Хятад, АНУ-д үргэлжлүүлж, энэ хооронд Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар хүртэл ажиллаж байж. Өөрийнх нь үгийг зээлдвэл, энэ хооронд JackTour нэртэй “ойлгомжгүй” зүйлийг эхлүүлэн Хятад, Америкийн олон хотоор аялж, адал явдал өрнүүлэн, 2012 онд “Зөвхөн Монголдоо” гэж хашхирсаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Монгол ирээд төрийн албанд орж, өөрийн кофе шопыг дошин дээрээ буюу Саппород нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар 21 аймгаа тойрчээ. Ирээд удаагүй байхдаа санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, "Лантуун Дохио" ТББ-аа байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм. 2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, "Хамтын халуун сэтгэл", "Bright Mongolia”, “Кофе Монголиа”, "Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг олон сайхан байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан нь өдгөө “ойлгомжтой” байдлаар өргөжиж, 700-800 орчим залуусыг хамраад байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй