Тал нутгийн тэмдэглэл



АНГИЛАЛ
Өдрийн тэмдэглэл, захидлууд
ХУДАЛДААНД
2022
Тавдугаар сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
168
Нүүр
ХЭМЖЭЭ
0.9
MB
ISBN-13
9789919517854

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

"Тал нутгийн тэмдэглэл" туужийг зохиогч Шиба Рёотаро оюутан ахуй цагаасаа Монгол хэлийг хичээнгүйлэн сурч, Монголын түүх соёл уламжлалыг нарийн судалсан хүн байжээ. Тэрээр Монгол хэлийг сурсан нь Дэлхийн түүх хийгээд, хүнийг үзэх үзэлд өөрт нь том чухал түлхэц болсон хэмээн хэлсэн удаа бий. Түүний анхны зохиол Чингис хааны байлдан дагууллыг харуулсан сэдэвтэй “Говийн Хүннү” байлаа. Улмаар 50 жилийн дараа бичсэн хамгийн сүүлчийн зохиол нь энэхүү “Тал нутгийн тэмдэглэл” байсан билээ.

Шиба хамгийн анх 1973 онд Монголд айлчилсан ба түүнийхээ дараахан “ Монголд аялсан тэмдэглэл” номоо бичсэн бөгөөд тэрхүү аялалд газарчилсан хүн бол “Тал нутгийн тэмдэглэл”-ийн гол баатар Б.Цэвэгмаа гуай байжээ. Шиба Рёотаро 17 жилийн дараа буюу 1990 оны зун Монголд дахин айлчилж, Цэвэгмаа гуайн гайхалтай амьдралын түүхийг нарийвчилж сонсож авчээ. Ингээд бичсэн нь энэхүү “Тал нутгийн тэмдэглэл” билээ. Энэ бүтээл Балдангийн Цэвэгмаа хэмээх нэгэн монгол эмэгтэйг сэдэв болгож бичсэн хэдий ч, энд Шиба гуайн хувьд насан туршийн, сэтгэлийн төрсөн нутаг болсон Монголын талаарх гүн гүнзгий бодол санаагаа илэн далангүй илэрхийлсэн юм.

1996 онд Шиба Рёотаро тэнгэрт дэвшний дараагаар Японы Санкэй сонины нэг буланд Японд сурч буй Монгол оюутнаас Шибад хандан бичвэр нийтлэхдээ "Хэрвээ дахин төрнө гэдэг зүйл байдаг бол тэнгэрт ойрхон тал хээрийн төрсөн нутагтаа эргэж төрөөрэй" гэж бичсэн байлаа. Тэрхүү оюутан бол энэхүү номыг Монгол хэлнээ хөрвүүлэгсэн орчуулагч О.Жаргалсайхан билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919517854
Худалдаанд гарсан огноо2022-05-20
ФорматЦахим ном
Нүүрний тоо168 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.9 MB

Зохиолчийн талаар

Шиба Рёотаро бол Япончуудад хамгийн ихээр хайрлагдсан зохиолчдын нэг билээ. Тэрбээр японы түүхийн мухар руу гүнзгий нэвтэрч, дэлхийгээр аялж, оюун бодролынхоо хэмжээг тултал нь шавхаж, гайхмаар шахам олон бүтээл туурвисан хүн юм.

Түүний бүтээлүүдийг тоолвол үргэлжилсэн үгийн зохиол 44, богино өгүүллэг 156, эсээ 1500 гээд нийтдээ 2400 бүтээл болох ажээ. Хамгийн ихээр уншигдсан, Япон-Оросын дайныг хавчуулсан Японы хуурай замын цэрэг армийн ид мандлын үеийг зурагласан “Толгодын дээгүүрх үүлс” роман 25 сая ширхэг, феодализмыг таягдан хаях их тэмцлийг тэргүүлсэн Сакамото Рюүмаг зурагласан “Рюүма явж байна” роман 24 сая 500 мянган ширхэг гэхчлэн дуу алдмаар шахам хэвлэгдэж борлогдсон байдаг. Хамгийн ихээр хэвлэгдэн борлогдож байснаар Японд эхний хорьд багтаж байснаас нь харвал түүний зохиолууд хэдийнээ 120 сая хувьд хүрчээ. 1960-аад оны сүүлийн хагасаас эхлээд 50 шахам жилийн хугацаанд япончуудын олонхи нь түүний бүтээлээр дамжуулж өнөөгийн Японыг эргэцүүлж, японы түүхийг судлаж, бас дэлхийн соёлд хүрсэн гэхэд буруудахгүй.

Шиба Рёотаро оюутан байхдаа монгол хэлийг хичээнгүйлэн сурч,залуу цагаасаа энэ улсыг сэтгэл зүрхнээсээ хайрлаж ирсэн зохиолч байлаа.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй